Дентамон

Ургамлын гаралтай буйлны үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний тухай:[засварлах | кодоор засварлах]

Фармакологийн үйлдэл: Бэлдмэл дэх хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж, зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Одой далан түрүү ургамалд зонхилон агуулагдах кумаринт нэгдэл, аргаах бодис нь үрэвсэл намдаах, өвдөлт багасгах, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгах үйлдэл үзүүлнэ. Хонин зээргэнэд агуулагдах биологийн идэвхит бодисууд болох катехин, фенолт нэгдэл, эфедрин, аргаах бодис нь үрэвсэл намдаах, судас нарийсгах үйлдэлтэй.

Найрлага:[засварлах | кодоор засварлах]

Хонин зээргэний өвс, (Ephedra przewalski) ,хуурмаг булчирхайт ортуузын өвс ( Оxytropis pseudoglandulosa ) ,Одой далан түрүүний өвснөөс гарган авсан спиртэн хандмал ( Stellera chamaejasme ) агуулна.

Хэрэглэх заалт:[засварлах | кодоор засварлах]

Шүдний тулгуур эдийн үрэвсэл Буйлны болон амны салстын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.

Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаагаар шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ

Анхааруулга:[засварлах | кодоор засварлах]

Уг бэлдмэлд этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө, цээрлэлт:[засварлах | кодоор засварлах]

Тогтоогдоогүй.