Дерсу Узала (1975 оны кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дерсу Узала
(デルス·ウザーラ)
Найруулагч: Күросава Акира
Продюсер: Мацүэ Ёо-Ичи
Николай Сизов
Зохиол: Владимир Арсеньев (ном)
Күросава Акира
Юрий Нагибин
Дүрүүдэд: Максим Мунзук
Юрий Соломин
Хөгжмийн
зохиолч:
Исаак Шварц
Зураглаач: Накаи Асаказү
Юрий Гантман
Фёдор Добронравов
Эвлүүлэгч: Людмила Фейгинова
Студи: Мосфильм
Нээлт: ЗХУ - 1975 оны 7 сар
Япон - 1975 оны 8 сар
АНУ - 1976 оны 10 сарын 5
Хугацаа: 141 минут
Улс: Зөвлөлт ЗХУ, ЯпонЯпон Япон
Хэл: Орос
Төсөв: $4,000,000 (тооцоо)

Дерсу Узала (орос. Дерсу Узала, япон. デルス·ウザーラ) нь 1975 онд дэлгэцнээ гарсан, Зөвлөлт-Японы хамтарсан кино бөгөөд Күросава Акирагийн найруулсан япон хэлний биш анхны кино, мөн түүний 70 мм-ийн хальсанд бичсэн анхны бөгөөд цорын ганц кино юм. Тус кино нь Москвагийн кино наадмын гран-при шагнал, 1975 оны Оскарын шилдэг гадаад хэлний киноны шагналыг хүртжээ. Уг кино нь Оросын аялагч Владимир Арсеньев 20-р зууны эхээр Сибирийн Сихотэ-Алинь бүс нутгаар хийсэн хэд хэдэн экспедицэд оролцсон дурдатгал болгож 1923 онд гаргасан Дерсу Узала зохиолоос сэдэвлэн бүтээгджээ.

Киноны зураг бараг бүхэлдээ Сибирийн онгон байгаль дунд авагджээ. Онгон байгалийн охь болсон ой шугуйдаа дасан зохицож, нэгэн цогц болсон омгийнхны амьдралын хэв маяг соёл иргэншлийн нөлөөнд автан эвдэрч буйг харуулдаг.

Киноны билет ЗХУ-д 20.4 сая хувь зарагдсан бол АНУ, Канадад $1.2 саяын орлого олжээ[1].

Эшлэл[засварлах | edit source]

  1. Zemlianukhin, Sergei; Miroslava Segida (1996). Domashniaia sinemateka 1918–1996 (Домашняя Синематека 1918–1996) (Орос хэлээр). Moscow: Duble-D. ISBN 5-900902-05-6. 

Гадны холбоосууд[засварлах | edit source]