Jump to content

Дефляци

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дефляци (латин. deflatio «дүүргэж үлээх») — Барааны болон үйлчилгээний үнийн ерөнхий түвшин буурахыг хэлдэг бөгөөд инфляцийн эсрэг процесс юм. Гэхдээ үүнийг тухайн улсын үндэсний валютаар дүн шинжилгээ хийдэг байна.

Дефляци нь ревальваци буюу дахин үнэлгээ дагалдаж болдог байна. Ревальваци - гадаад валюттай харьцуулахад үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны өсөлт юм. Гэвч бодит байдал дээр дефляцийн үед тухайн улсын төв банкууд нийт мөнгөний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийг девальваци хийдэг буюу үнэгүйдүүлэхийг эрмэлздэг байна.

20-р зууны дефляцийн хамгийн энгийн том жишээ бол 1920-1930 оны Их хямралын үеийн үнийн уналт юм.