Диализ эмчилгээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Гемодиализын машин

Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.

Төрлүүд[засварлах | edit source]

Гемодиализ[засварлах | edit source]

Гемодиализ эмчилгээ нь диализатор буюу цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд зэрэг хэвийн болж, амь нас нь аврагдаж хэвийн ажиллагаатай бөөр сэргэж ирдэг.

Гемодиализ эмчилгээнд гемодиализын машин, диализатор хэрэгтэй болдог

Гемодиализ хийхэд заавал бэлдэх ёстой зүйлийн нэг бол судасны шунт байдаг. Энэхүү шунтаар өвчтөний цус биенээс гарч гемодиализын аппаратаар дамжиж цэвэршин буцаж орох нөхцөл бүрддэг. Шунт нь тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрээр хийгдэж болдог.

Гемодиализийн давуу тал: -Горим бүрт тааварлахуйц ультрафилтраци байна. -Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нь хэмжээг ойр ойрхон үнэлж болно. -Огцом даралт багасалтыг олон янзаар зохицуулах боломжтой.


Гемодиализийн сул тал: -Гемодинамик нь тогтвортой бус ялангуяа ховдлийн үйл ажиллагааны алдагдлын үед -Хэт ультрафилтрацийн үед зүрхний булчин шоконд орно.

Хэвлийн диализ[засварлах | edit source]

Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг нь диализатор сав болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шээстэй" диализат уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана.Уг уусмалд халдвараас сэргийлж антибиотик нэмнэ.

Хэвлийн диализийн давуу тал: -Шингэнийг зѳѳлѳн тогтвортойгоор гадагшлуулна. -Бѳѳрний үйл ажиллагааг хамгаална. -Гиперкалиемигийн эрсдэл багатайгаар зүрх хамгаалах эмчилгээ хийж болно. Хэвлийн диализийн сул тал: -Ѳдѳр бүрийн ультрафилтрацийн хэмжээг тааварлах боломжгүй. -Шингэний хэлбэлзлээс шалтгаалж ѳвчтѳн ѳѳрѳѳ зааварчилгааг тохируулах шаардлагатай.