Jump to content

Дийп Спрингс коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дийп Спрингс коллеж (Англи: Deep Springs College) нь АНУ-ын Калифорни мужид байрладаг хувийн хоёр жилийн сургууль юм. Энэ сургуульд ердөө 26 оюутан сурдаг учраас АНУ-ын хамгийн жижиг коллежуудын нэг гэж тооцогддог. Энэ сургууль хоёр жилийн зэрэг олгодог ч оюутнууд нь ихэвчлэн дараа нь 4 жилийн их сургуульд шилжин ордог. Сургалтын төлбөр үнэгүй, дээр нь байр, хоол үнэгүй өгдөг. Сургуулийг 1917 онд хуульч Л. Л. Нанн үүсгэн байгуулсан. Тэрээр оюутнуудыг сайн суралцах, гараар ажил хийх, өөрсдийгөө удирдах чадвартай болгох зорилготой байжээ. Сургууль нь уулын хөндий газар, малын фермийн дунд байрладаг тул маш тайван, чимээгүй орчинтой. Энэ нь оюутнуудад хичээлдээ бүрэн анхаарах боломж олгодог. Сургуулийг оюутнууд өөрсдөө удирддаг. 2018 онд эрэгтэй, эмэгтэй оюутнууд хамт сурдаг сургууль болсон. Энэ сургуулийн төгсөгчид дунд алдартай тэтгэлэг авсан оюутнууд, Пулицерийн сэтгүүл зүйн шагнал авсан хүмүүс, мөн Эмми болон бусад том шагнал хүртсэн хүмүүс ч бий.