Jump to content

Дикин их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дикин их сургууль нь Австралийн Викториа мужид орших улсын их сургууль ба 1974 онд байгуулагдсан.Энэ сургууль нь Австралийн хоёрдох ерөнхий сайд Альфред Дикиний нэрээр нэрлэгдсэн. 2024 оны байдлаар Дикин их сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын 1%-д багтдаг. Спортын шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд 3-т, сувилахуйн чиглэлээр шилдэг 29, боловсролын чиглэлийн 32 шилдэг сургуулиудын нэг. Мөн бизнесийн сургуулиудын 5%- с бага хэсэгт нь олгогддог AACSB(Association to Advance Collegiate Schools os Business)- р итгэмжлэгдсэн сургууль юм. Сургуулийн бүтцийн хувьд урлаг ба боловсрол, бизнес ба хууль эрх зүй, эрүүл мэнд ба шинжлэх ухаан, инженер ба барилга орчны байгуулалт гэсэн 4-н салбартай. Урлаг боловсролын салбарын хүрээнд 3 сургууль нь боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг,харилцаа холбоо , бүтээлч урлагийн чиглэлийг хамардаг. Дикин их сургууль нь 7-н судалгааны байгууллагатай.2020 онд Times Higher Education- ы 50 хүртэлх настай шилдэг их сургуулиудын жагсаалтад Дикин их сургууль дэлхий 55-т, Австралид 10-т, Викториа мужид 1-р байранд жагссан. 2020 онд QS-н 50 хүртэлх жилийн настай шилдэг 50 их сургуулиудын жагсаалтад Дикин их сургууль дэлхийд 26, Австралид 6-д, Викториа мужид 2-т эрэмбэлэгдсэн.