Jump to content

Дмитрий Хворостовский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дмитрий Хворостовский (орос. Дми́трий Алекса́ндрович Хворосто́вский, 1962 оны 10-р сарын 16-нд ЗХУ-ын Красноярск хотод төрсөн—2017 оны 11-р сарын 22-нд Их Британийн Лондон хотод нас барсан) — оросын дуурийн дуучин (баритон хоолоотой), 1995 онд Оросын Ардын жүжигчин цол хүртсэн.

Дмитрий Хворостовский

Дмитрий Александрович Хворостовский 1962 оны 10-р сарын 16-нд ЗХУ-ын Красноярск хотод (хаалттай байсан) төрсөн.

Түүний эцэг Александр Степанович Хворостовский, химийн инженер. Тэрээр дуулах, төгөлдөр хуур тоглох дуртай байсан бөгөөд дэлхийн дуурийн тайзны оддын дуу бичлэгийн томоохон цуглуулгатай байжээ. Эх Людмила Петровна, эмэгтэйчүүдийн эмч байжээ.

Өсвөр насандаа тэрээр Борис Ефимович Шиндарёв багшид шавь орж сурч байжээ.

Тэрээр А.М.Горькийн нэрэмжит Красноярскийн сурган хүмүүжүүлэх сургууль, Красноярскийн урлагийн дээд сургуулийг Зөвлөлт Оросын гавьяат жүжигчин, профессор Е.К.Иофелийн ангид сурч төгссөн байна.

1985-1990 онд Красноярскийн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилласан.

1989 онд Английн Кардифф хотод BBC телевизийн компаний зохион байгуулдаг олон улсын дуурийн дуулаачдын нэр хүндтэй тэмцээнд түрүүлсний дараа тэд дэлхийн шилдэг дуурийн театруудын тайзнаа уригдаж эхэлсэн: Royal Theatre Covent Garden (Лондон), Баварийн Улсын дуурь (Мюнхений Улсын дуурь), Берлиний Улсын дуурь, Ла Скала театр (Милан), Венийн Дуурийн театр, Колон театр (Буэнос Айрес), Метрополитен Опера (Нью-Йорк), Уянгын дуурь Чикагогийн дуурь, Санкт-Петербургийн Марийны театр, Москвагийн шинэ дуурийн театр, Зальцбургийн наадмын дуурийн тайз зэрэг.

1994 оноос хойш тэрээр Лондонд байшин худалдаж авч байнга оршин суух болсон байна. Тэрээр Оросын болон Их Британийн давхар иргэншилтэй байсан.

2017 оны 11-р сарын 22-ны үдээс хойш Хворостовскийн гэр бүлийнхэн “Facebook” цахим хуудаснаа “Тархины хорт хавдартай хоёр жил хагас тэмцсэний эцэст тэр шөнө буюу 11-р сарын 22-ны өдөр лондонд гэр бүлийнхэний дэргэд амар тайван нас барсан” гэсэн мэдэгдэл нийтэлжээ.

Тэрээр Бернард Иохан Хайтинк, Клаудио Аббадо, Майкл Тилсон Томас, Зубин Мехта, Жеймс Левайн, Сейзи Озава, Лорин Маазель, Валерий Гергиев, Евгений Колобов, Юрий Темирканов, Владимир Федосеев зэрэг манай үеийн шилдэг хөгжмийн удирдаач нартай хамтран ажилласан.

Хворостовский тайзан дээр зөвхөн дуурийн дуучин төдийгүй танхим, кантата, оратори жанрын бүтээлүүдийг тоглох концертын мастер гэдгээрээ бүтээлч, уран сайхны авьяасаа мөн харуулсан байна.

Дуурийн алдарт дуучны төрсөн Красноярск хот бөгөөд ажлын гараагаа эхлүүлж байсан Красноярск хотын дуурь бүжгийн эрдмийн театрыг 2018 оны 2-р сард, 2019 онд Красноярск хотын Олон улсын нисэх буудал зэргийг Хворостовскийн нэрэмжит болгосон байна.