Доктор Стренжлав

Доктор Стрэнжлав (Doctor Strangelove, орчуулбал Доктор Хачиндурлал) нь 1964 оны кино. Гол дүрийг алдарт жүжигчин Петр Селлерс бүтээжээ. Энэ киноны оргил хэсэгт Оросын нутаг дээр хаяж буй цөмийн бөмбөгөн дээр нэгэн Америк ковбой мордон хашгирдаг хэсэг нь домог болон үлджээ.

Ямартай ч энэхүү кино нь улс төрийн хар комедийн төгс төгөлдөрт ойртсон хэлбэрүүдийн нэг бөгөөд Стэнли Кубрикийн сод туурвилын нэг билээ.