Долли

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Долли (1996.07.05 – 2003.02.14) нэртэй хонь нь атомын шилжүүлгийн аргаар нас бие гүйцсэн амьтаны биеийн эснээс хиймэл аргаар гаргаж авсан анхны хөхтөн амьтан юм. Түүнийг Эдинбургийн Их Сургууль болон PPL Therapeutics биотехнологийн компаний харьяа Рослин Институтийн ажилтанууд болох Йан Вилмут, Кэйт Кэмпбэл нарын хүмүүс эсийн үржилийн аргаар гаргаж авчээ. Харин санхүүжилтийг тус биотехнологийн компани болон ХАА-н яамнаас хангаж өгсөн аж. Долли нь 1996 оны 7-р сарын 5-нд төрсөн бөгөөд 7-н нас хүрэхээсээ 5-н сарын өмнө уушигны өвчнөөр үхжээ. Тэрээр түүнийг BBC News болон Шинжлэх Ухаанч Америк сэтгүүлээс “дэлхийн хамгийн алдартай хонь” хэмээн зарлаж байсан аж. Түүнийг бүтээх эсийг хөхний булчирхайн эсээс гаргаж авсан ба биеийн зарим нэг тусгай хэсгээс авсан эсээр дахин нэгэн амьд биеийг бүтээж болдог гэдгийг үүгээрээ баталсан юм. Түүний нэрийг Америкийн дуучин, жүжигчин, зохиолч, филантрофист Долли Пэтроны нэрээр нэрлэсэн.

Агуулга
1 Төрсөн нь
2 Амьдрал
3 Үхэл
4 Легаси
5 Холбоос