Jump to content

Долоннуурын чуулган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Долоннуурын чуулган (монгол бичиг: ᠳᠤᠯᠤᠨᠨᠠᠭᠤᠷ ᠤᠨ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ
) бол Халхын ноёд, Халх-Ойрадын хоорондын тэмцлийг Манжид ашигтайгаар шийдвэрлэсэн чуулган бөгөөд тус чуулганы шийдвэрээр Халх Монголын газар нутаг нь Чин улсын харъяат болжээ.

1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж 5-р сарын шинийн 2-нд чуулган эхэлжээ. Тус чуулганд Манж улсын Энх-амгалан хаан тэргүүтэй дээд зиндааны ноёд, түшмэл, Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 500 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ.

Манж улсын төрөөс чуулган хийх газрыг Долоннуурт сонгож авсан нь:

  1. Халхын хант улсын газар нутаг Ойрадын Галдан хааны мэдэлд байсан
  2. Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын нутгийн заагт орших, олны хөлийн газрыг сонгон авсан нь Манж хаан сүр хүчээ олны өмнө гайхуулах, алдаршуулахад анхаарсан хэрэг байв.
  3. Тус нутаг нь эртний Юань улсын Дээд нийслэлийн хүрээний нутаг байсан тул уг газар нь нилээн чухал ач холбогдолтой байсан юм.[баримт хэрэгтэй]

Хааны төлөөний сайд чуулганы ажлыг тусгайлан бэлтгүүлж, ёслолын дэс дараа, дэг ямбыг маш нарийн зохион байгуулсан байжээ.

1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж 5-р сарын шинийн 2-нд чуулган эхэлжээ. Тус чуулганд Манж улсын Энх-амгалан хаан тэргүүтэй дээд зиндааны ноёд, түшмэл, Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Халхын талаар явуулсан төрийн бодлого, цаашид Халхыг хэрхэн захирах талаар тодорхой дурджээ.

Тус чуулганаар Халхын 36 ноёдыг хошуу захирах засаг ноён болгож, манжийн төрийн цолыг дараах тоогоор олгосон: 1 чин ван, 7 жүн ван, 3 бэйл, 6 бэйс, 3 түшээ гүн, 1 туслагч гүн, 14 тэргүүн зэрэг тайж[1] олгож, 35 ноёныг хошууны засаг ноён өргөмжилснөөс, Түшээт хан аймагт 16 хошуу (Эдгээрийн 8 хошуу нь Сайн ноёны удмын ноёдын хошууд), Сэцэн хан аймагт 10, Засагт хан аймагт 8 хошууг[1][2] тус тус тус хуваан захируулжээ. Харин Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Өмэхэй хоёрт Чин гүрний цол хэргэм шагнаагүй ажээ.

Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм. Энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө, Халхын хант улсыг оруулж авснаар цааш Зүүнгар, Хөх нуур, Түвэд, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдсэн төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.

Халхын засаг ноёд

[засварлах | кодоор засварлах]
Долоннуурын чуулганы дараах 35 хошууны засаг ноёд[2]
Ноёдын нэр Манжаас өмнөх цол Манжийн соёрхосон цол Хошууны нэр[3] Тайлбар
Түшээт хан аймаг
1 Гүрүшихи Мэргэн жонон жүн ван Мэргэн вангийн хошуу
2 Галдандорж хунтайж жүн ван Дархан чин вангийн хошуу Түшээт ханы хошуунаас салбарласан
3 Шидишири баатар хунтайж төрийн бэйл Зоригт вангийн хошуу Түшээт ханы хошуунаас салбарласан
4 Шибдуй хатанбаатар улсад туслагч гүн Баатар вангийн хошуу элэнц өвөө нь Автай сайн хан, өвөө нь Шибагудай өлзийт хунтайж, аав нь Мужан убаши хунтайж
5 Чамчугнамжил тайж тэргүүн зэргийн тайж Эрдэнэ дайчин вангийн хошуу Элэнц өвөө нь Эрээхий мэргэн хан, өвөө нь Дорж дүүргэгч ноён, аав нь Дэсврэл (Лхасожав) чин хунтайж
6 Баран/Багаран тайж тэргүүн зэргийн тайж Бишрэлт гүнгийн хошуу Өвөө нь Эрээхий мэргэн хан, аав нь Лабдар холч дархан хунтайж
7 Байнжурдорж тайж тэргүүн зэргийн тайж Далай гүнгийн хошуу Өвөө нь Чахундорж хан, аав нь Намжилдорж эрдэнэ бандида
8 Цэрэн эрх ахай[4] тэргүүн зэргийн тайж Ачит гүнгийн хошуу элэнц өвөө нь Абуху мэргэн ноён, өвөө нь Ангаахай мэргэн ноён, аав нь Бадмаши мэргэн цөөхүр ноён
Сайн ноёны аймаг (1725 он хүртэл Түшээт хан аймгийн харъяанд байсан)
1 Шамба итгэлт найрт эрх дайчин ноён[5] жүн ван Сайн ноён ханы хошуу
2 Гомбо хөндлөн дайчин дүүргэч[6], хөндлөн бошгот[7] жүн ван Далай Чойнхор вангийн хошуу Түмэнхэн сайн ноёны отгон хөвүүн
3 Тод-Эрдэнэ эрх ахай[8] улсын түшээ гүн Эрдэнэ жүн вангийн хошуу элэнц өвөө нь Түмэнхэн сайн ноён, өвөө нь Жодов сэцэн ноён, аав нь Соном сэцэн дайчин хушууч
4 Сутай илдэн заан хунтайж улсын түшээ гүн Илдэн гүнгийн хошуу Цогт тайжийн хөвүүн
5 Ванчиг тайж улсын түшээ гүн Жонон гүнгийн хошуу элэнц өвөө нь Данзан лам, өвөө нь Дайчин хошууч, аав нь Дэгдээхэй мэргэн ахай
6 Аюуш үйзэн ноён[9] тэргүүн зэргийн тайж Саруул гүнгийн хошуу өвөө нь Түмэнхэн сайн ноён, аав нь Цогт үйзэн ноён
7 Тоба эрх ахай[10] тэргүүн зэргийн тайж Цогтой гүнгийн хошуу Хуланц өвөө нь Түмэнхэн сайн ноён, элэнц өвөө нь Жодов сэцэн ноён, өвөө нь Цаман цөөхүр лам, аав нь Бунтар дайчин цөөхүр
8 Данзан-Эрдэнэ тайж тэргүүн зэргийн тайж Ёст бэйлийн хошуу элэнц өвөө нь Түмэнхэн сайн ноён, өвөө нь Бамилингарьд баатар эрдэнэ, аав нь Бичигэдэй эрх ахай дайчин
Засагт хан аймаг
1 Цэвээнжав Засагт хан хошой чин ван Засагт ханы хошуу (1732 он хүртэл) Засагт хан Цэнгүүний хүү
2 Цэрэн ахай сэцэн хунтайж[11] төрийн жүн ван Сартуул Сэцэн вангийн хошуу элэнц өвөө нь Далдан хөндлөн ноён, өвөө нь Жундудай баатар ноён, аав нь Дамба тойн
3 Пунцагравдан эрдэнэ жонон төрийн жүн ван Засагт ханы хошуу (1732 оноос хойш) Элэнц өвөө нь Хонхой сэцэн жонон, өвөө нь Бахаран ахай жонон, аав нь Самади жонон
4 Зодов илдэн дармашири төрийн бэйл Эрдэнэ бэйсийн хошуу Лайхур ханы хөвгүүн Убадай дармаширийн хөвгүүн
5 Бүүвэй Бэсүдийн цагаан бар ноён[12] Хошууны бэйс Илдэн гүнгийн хошуу хуланц өвөө нь Төвөд хатанбаатар, элэнц өвөө нь Хонхуй сэцэн ноён, өвөө нь Цэрэнжав ахай дайчин, аав нь Цэвээндорж цагаан барс (хожим Тэнгэр тойн цолтой болсон)
6 Соном-Ишжав эрдэнэ дайчин[13] тэргүүн зэргийн тайж Жонон вангийн хошуу хуланц өвөө нь Төвөд хатанбаатар, элэнц өвөө нь Хонхуй сэцэн жонон, өвөө нь Цэрэн цөөхүр, аав нь Дорж зоригт жонон
7 Гүнчин (Гунжан[14]) хатанбаатар[14] тэргүүн зэргийн тайж Чин Ачит вангийн хошуу элэнц өвөө нь Төвөд хатанбаатар, өвөө нь Бадма хатанбаатар, аав нь Цэрэнгомбо хатанбаатар
8 Эрдэнэгомбо зоригт увш[15] тэргүүн зэргийн тайж Баатар бэйсийн хошуу элэнц өвөө нь Лайхур хан, өвөө нь Убадай дармашири, аав нь Номч Тайван хунтайж
9 Үржин/Норжин сэцэн хунтайж[16] тэргүүн зэргийн тайж Ёст бэйлийн хошуу элэнц өвөө нь Төвөд хатанбаатар, өвөө нь Хонхуй сэцэн жонон, аав нь Цагаанжав сэцэн ноён
Сэцэн хан аймаг
1 Намжил эрдэнэ хунтайж, эрдэнэ жонон[17] жүн ван Дархан вангийн хошуу Норов сэцэн ханы хөвгүүн
2 Цэвдэн сэцэн жонон[18], эрх тайж[19] бэйл Жонон вангийн хошуу Шолой сэцэн ханы хөвгүүн
3 Пунцаг илдэн тойн, илдэн жонон[20] бэйс Илдэн жүн вангийн хошуу Норов сэцэн ханы хөвгүүн
4 Буджав эрх тайж[21], жонон[18], эрдэнэ жонон[22] бэйс Эрдэнэ далай вангийн хошуу Шолой сэцэн ханы хөвгүүн
5 Дарь илдэн хунтайж[21], илдэн жонон[23] бэйс Бишрэлт вангийн хошуу Шолой ханы хөвүүн Мачари илдэн түшээтийн хөвүүн
6 Ананд эрх хунтайж[24], далай жонон[25] бэйс Чин ачит вангийн хошуу Шолой сэцэн ханы хөвгүүн
7 Цэвдэн жонон[26], цэцэн жонон[27] бэйс Сэцэн вангийн хошуу Шолой сэцэн ханы хөвгүүн
8 Гүржав тайж тэргүүн зэргийн тайж Хурц вангийн хошуу Элэнц өвөө нь Шолой сэцэн хан, өвөө нь Чойжав увш хунтайж, аав нь Данзан дайчин хунтайж
9 Сарандаш эрх хунтайж[24] тэргүүн зэргийн тайж Мэргэн гүнгийн хошуу элэнц өвөө нь Шолой сэцэн хан, өвөө нь Лабури эрх тайж, аав нь Номун Зайсан хунтайж
10 Цэрэндаш эрдэнэ ахай тэргүүн зэргийн тайж Ёст бэйсийн хошуу өвөө нь Шолой сэцэн хан, аав нь Чойжав уваш хунтайж

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  • Галдан бошигт хаан
  • Занабазар
  • Энх-амгалан хаан
  • Долнуур


    1. 1.0 1.1 Б, Балжинням (2012). Дэлхийн Монголчуудын Түүх. Vol. 7. Улаанбаатар. p. 9.
    2. 2.0 2.1 ., Галдан туслагч (2006). Эрдэнийн эрих. Улаанбаатар. pp. 145–156.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
    3. Богд хаант Монгол Улсаас олгосон хошууны нэр
    4. Боржигин, Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 74.
    5. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтиг ХХК. 2010. p. 68.
    6. ., Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 75.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
    7. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 69.
    8. Боржигин, Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 77.
    9. Боржигин, Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 79.
    10. Боржигин, Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 76.
    11. ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. p. 85.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
    12. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 89.
    13. Боржигин, Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 70.
    14. 14.0 14.1 Шар тууж. Улаанбаатар. 2006. p. 207.
    15. Шар тууж. Улаанбаатар. 2006. p. 80.
    16. Шар тууж. Улаанбаатар. 2006. p. 81.
    17. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 52.
    18. 18.0 18.1 Шар тууж. Улаанбаатар. 2006. p. 215.
    19. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 73.
    20. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 77.
    21. 21.0 21.1 ., Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 81.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
    22. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 80.
    23. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. pp. 86–87.
    24. 24.0 24.1 ., Шамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар. p. 82.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
    25. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2010. p. 83.
    26. Шар тууж. Улаанбаатар. 2006. p. 87.
    27. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. Vol. 11. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. 2010. p. 92.