Доналд Трамп
Доналд Трамп Donald Trump | |
![]() | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2017 оны 1 сарын 20 – |
---|---|
Дэд ерөнхийлөгч: | Майк Пэнс |
Төрсөн: | 1946 оны 6 сарын 14 АНУ, Нью-Йорк |
Улс төрийн нам: | Бүгд Найрамдах Нам |
Эхнэр (нөхөр): | Меланиа Трамп |
Хүүхэд: | б. Доналд, Иванка, Эрик, Тиффани, Баррон |
Төгссөн сургууль: | Фордхам их сургууль, Пенсилвани мужийн их сургууль |
Мэргэжил: | бизнесмэн |
Гарын үсэг | ![]() |
Доналд Жон Трамп (буюу Дональд, англ. Donald John Trump, 1946 оны 6 сарын 14 төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөж, тус сонгуульд 2016 оны 11 сарын 8-ны өдөр ялалт байгуулж сонгогдоод, 2017 оны 1 сарын 20-ноос бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Намын гишүүн. Олонд танигдсан бизнесмен.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Тэрээр 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон.
- Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зельничковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан.
- 1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Мэйплз гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.
- 1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн.
Ангилал:
- Доналд Трамп
- АНУ-ын ерөнхийлөгч
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- АНУ-ын бизнесмен
- АНУ-ын хэвлэл мэдээллийн хүн
- Америк хөлбөмбөгийн тэргүүн
- Уран зохиолын бус ном зохиогч
- Үл хөдлөх хөрөнгийн бизнесмен
- 20-р зууны бизнесмен
- 21-р зууны бизнесмен
- Хуйвалдааны онолын төлөөлөгч
- Нью-Йорк хотын хүн
- Америкчууд
- 1946 онд төрсөн