Jump to content

Дондогдаш хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дондогдаш буюу Донгоровраши (1690-1761) нь Халимагийн хант улсын 4 дахь хан юм. Тэрээр 1741-1761 оны хооронд тус улсыг захирч байв. Тэрээр Аюук ханы ач хүү бөгөөд Чагдаржавын хүү юм. 1741 оны 9-р сард Астраханийн амбан захирагч Василий Татищев түүнийг Халимагийн хан хэмээн тунхаглав. Харин оронд нь Дондук-Даши гадны харь улстай харилцахгүй, үнэн алдартны шашин хүртсэн халимагуудыг өөрийн мэдэлд байлгахгүй бөгөөд хүү Ассарайг барьцаа болгож Астрахань хот руу өгч явуулжээ. Хүү нь 1744 онд 10 настайдаа салхин цэцэг өвчнөөр тэндээ нас барсан байна. 1761 оны 1-р сард Дондогдаш хан нас барж, бага хүү Убаши нь хан болов.

1758 онд Дондогдашийг Оросын хааны засгийн газар Халимагийн ханаар албан ёсоор өргөмжилж, түүний хүү Убаши нь хааны хаан ширээг залгамжлагч гэж зарласан байна. Дондогдашийн үед Халимагийн туслах хөнгөн морин цэргийн ангиуд Оросын Прусстай хийсэн Долоон жилийн дайнд Оросын армийн талд оролцож байлдсан байна.

Өмнөх
Дондог-Омбо хан
Халимагийн хан
1741-1761
Дараах
Убаши