Jump to content

Дондогмаанж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дондогмаанж нь Зүүнгарын хаант улсыг Манжид эзлэгдэх үеийн Зүүнгарын монгол жанжин юм. Дондогмаанж нь Амарсанаагийн хамт Зүүнгарын хаант улсыг эзлэх ажиллагаанд Манжийн цэргийн хошууч цэргийн удирдан оролцсон байна. Зүүнгар манжид эзлэгдсэний дараа Илид манжийн зүүнгарыг удирдах захиргаа төвлөрлөсөн байна. Энд Манжийн амбан, жанжин сайд Банди, туслах жанжин Уянгу, Саарал нар суурьшсан байна. Амарсанаагийн туслагч Зүүнгарын зайсан Дондогмаанж нар цэрэг хөдөлгөн Илид байсан Манжийн цэргийн жанжин Банди, Уянгу, Саарал нарыг цэргийн хамт бүслэн авчээ. Бүслэгдсэн манж цэрэг хүчлэн тулж чадахгүй болохын хамт Саарал нь тугаа хээр хаяж жинст малгай жанжины тамгыг авч нуугаад хэсэг цэргийн дунд хутгалдан орж зугатан гарсан. Харин Банди, Уянгу нар амьд баригдахгүйн тул амиа хорлосон байна. Догдогмаанж тэргүүтэй зүүнгарын цэрэг удирдагчгүй болсон манж цэргийг бут цохин устгасан байна.

Үүний дараа манжийн цэргээс оргосон Амарсанаа ирж Дондогмаанжтай нэгдэн нийлжээ. Илийн зайсан Шигиширга, зугатаж гарсанСаарал нар цэрэг цуглуулан удирдаж Дондогмаанж болон Амарсанаа нарыг устгахаар ирсэн байна. Дондогмаанж, Амарсанаа нарын удирдсан зүүнгарын бослогын цэрэг манжийн цэрэгтэй ширүүн тулалдаан хийж, түүнийг бут цохисон түүхтэй бөгөөд цэргээ бут цохиулсан Шигиширга, Саарал нар Өвөр Монгол руу зугатжээ. Догдогмаанж Амарсанаа нар xоорондооо зөрчилдсөний үр дүнд цэрэглэн тулалдсан бөгөөд энэ тулаанд Дондогмаанж Амарсанааг бут цохин казах руу зугатаалгасан байна. Цаашид Дондогмаанж нь манжийн эсрэг бие даан цэрэглэн тэмцэж яваад давуу хүчинд бут цохиулжээ. Түүний амьдралын сүүлийн жилүүдийн тухай тодорхой бус байдаг.