Доод Ангар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Доор Ангар суурин» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Хот маягийн суурин
Доод Ангар
орос. Нижнеангарск
бур. Доодо Ангар
Байкал Остров Ярки.jpg
Холбооны тойрог Сибирь
Бүс нутаг Буриад Улс
Район Хойдбайгал аймаг
Байгуулагдсан 1643 он
Хот маягийн суурин 1938 оноос хойш
Хүн ам 5030 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Газрын байц 460 м
Цагийн бүс UTC+8
Утасны код (+7) 30130
Шуудангийн дугаар 671710
ТХ-н улсын дугаар 03
ОКАТО 81 245 555
Газар зүйн байршил
Солбицол 55° 47′ У, 109° 33′ ДКоординат: 55° 46′ 30″ У, 109° 33′ 30″ З
Доод Ангар (Оросын Холбооны Улс)
Red pog.svg
ОХУ-ын газрын зураг дээрх байршил
Доод Ангар (Бүгд Найрамдах Буриад Улс)
Red pog.svg
Бүс нутаг дахь байршил

Доод Ангар (Нижнеангарск, Доодо Ангар) — Орос улсын Буриад орны Хойдбайгал аймгийн төв, 4885 хүнтэй суурин.[2]

Түүх[засварлах | edit source]

Хотын түүх нь тус хотыг үүсгэн байгуулсан 1643 оноос эхлэх ба оросын казакууд Семён Скороходын удирдлаган дор Сибирьт Зүлгэ мөрний эхээс эхлэн эзэмшил газар нутгаа тэлсээр Байгал нуурт ирснээр эхэлдэг. 1646 онд Василий Колесник нэгэн харуулын цамхаг (оросоор: острог) босгосон нь оросуудын Байгал нуур орчимд нүүн суурьших эхлэл болжээ. Угтаа энэ бүс нутаг нь тухайн үедээ хамниганчуудын эх нутаг байв.

Энэ суурин эхлээд Верхнеангарск (Дээд Ангар) гэх нэртэй байсан ба энэ нь нуураас эх авах Ангар мөрний эх орчим байснаас үүдэн ингэж нэрийджээ. Өнөөгийн Доод Ангар гэх нэрээ 19-р зууны сүүлээр авсан ба тус мөрний доод хэсгээр байрласнаас гаралтай аж.

17-р зуунд оросуудын газар нутгаа өргөжүүлэх сонирхол нь Зүүн Сибирь ба Дагуур тэдгээрийн өмнөд нутаг байснаас үүдэн (Эрхүүг 1661 онд, Нэрчүүг 1658 онд, Сретенскийг 1689 онд тус тус байгуулсан) Дээд- буюу Доод Ангар нь эхэндээ нэг их чухал үүрэггүй байлаа.

Хүн амын өсөлт[засварлах | edit source]

Он Хүн ам
1939 5142
1959 3690
1970 3282
1979 5870
1989 6977
2002 5595
2010 5030

Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ

Зураг[засварлах | edit source]

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)
  2. 33. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 г.