Jump to content

Доржийн Дашдаваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доржийн Дашдаваа (1940 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутаг Цагаан хамар хэмээх газар төрж, 1990 оны 5-р сарын 31-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Хэл зүйн шинжлэх ухааны ухааны доктор. Орос хэл судлаач.

Д.Дашдаваа 1948 онд Хөвсгөл аймгийн Хатгалын 10 жилийн дунд сургуульд орж 1958 онд төгсөж, улмаар МУИС-ийн Орос хэл, утга зохиолын ангид элсээд 1962 онд “Онцсайн” дүнтэйгээр төгсөн МУИС-даа үлдэж орос хэл-утга зохиолын багшаар ажилласан.

МУИС-д 1962-1973 он хүртэл багш, 1973-1982 он хүртэл МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д. Сүхбаатарын нэрэмжит Намын Дээд Сургуульд хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, 1982-1984 онд Орос хэлний Багшийн дээд сургуульд орчуулагч, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1984-1994 онд ХААДС-ийн орос хэлний тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж иржээ.

Д. Дашдаваа 1973 онд ЗХУ-ын Москва хотноо “Орос монгол хэлний хэлц үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1974 онд доцент цол, 1988 онд Ардын боловсролын яамны “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулжээ.

1990 онд докторын зэрэг горилон “Орчуулгын найруулга зүйн бүтэц-утга зүйн үндэс” бүтээлээ бичсэн.

Тэрээр 1990 оны 5-р сарын 31-нд зуурдаар нас баржээ.

3 сурах бичиг, 7 сурах бичиг хамтарч бичиж, ном товхимол 14, гарын авлага 10, программ 7, өгүүлэл 117, толь бичиг 2, сэдэв 16 бичиж нийтлүүлснээс гадна илтгэл 39-ийг хэлэлцүүлсэн. 40 ном зохиол, өгүүлэл орчуулж, 20 ном товхимол редакторласан ажээ.

Д. Дашдаваа 1973 онд Москва хотноо “Орос монгол хэлний хэлц үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1974 онд доцент цол, 1988 онд Ардын боловсролын яамны “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулжээ.

1990 онд докторын зэрэг горилон “Орчуулгын найруулга зүйн бүтэц-утга зүйн үндэс” бүтээлээ бичсэн.