Доржийн Цэнддоо
Харагдац
Доржийн Цэнддоо нь Тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан
Намтар
[засварлах | кодоор засварлах]Доржийн Цэнддоо нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын унаган хүү 1954 онд төрсөн. Тэр 9, 10-р ангийн сурагч байхдаа Залуучуудын Улсын аварга болсон. Монгол улсын аваргын болзлыг 10 удаа хангасан. Монгол улсын дээд амжилтыг 19 удаа шинэчлэн тогтоосон. НАХЯ-ны Хүч нийгэмлэгт цэргийн алба хаажээ.
Амжилтууд
[засварлах | кодоор засварлах]Тэшүүрийн багш нь Зампаалай, Ч.Нямсүрэн багш нар юм.
- 1968 онд Аймгийн тэшүүрийн АШТ-д анх орж аварга, Улсад 3-р байр эзэлсэн.
- 1977 онд Казакстаны Алма-Ата хотын Медеод болсон ОУ-ын тэмцээнээс 500м-ийн зайнд 39,4 секундын амжилт үзүүлж Алтан медаль хүртсэн. Энэ нь Монголын тэшүүрийн спортын түүхэнд байгуулсан хамгийн том амжилт юм.
- 1977 онд Монголын шилдэг 10 тамирчны нэгээр шалгарч байсан.
- 1980 онд АНУ-ын Лэйк Плесидийн олимпод оролцсон Булган нутгийн анхдагч
- Олон улсын тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль
- Дотоодын тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн.
- Монголын Тэшүүрийн спортын “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин” хэмээх түүхэн өргөмжлөлийн эзэн
- МБАТ-ий спартакиадын 2, Улсын 3 удаагийн аварга
- 1999 оны Улсын ахмад тэшүүрчдийн мөнгөн медальт
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Жумбын Мягмарсүрэн нь Ерөнхий боловсролын Кингс Кидс сургуулийн захирал.