Доржнямын Шинэцог

Доржнямын Шинэцог (төрсөн нэр нь: Доржнямын Гени[1]; * 1985 оны 7 сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум) нь Монголын үндэсний хөгжимчин, морин хуурч юм. "Бөртэ", "Домог" хамтлагуудын бүрэлдэхүүнд тоглодог.

Тэрбээр 1997-2007 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг Ц.Амаржаргал багшийн удирдлага дор суралцаж төгссөн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

2000-2005 он[засварлах | кодоор засварлах]

  • 2000 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Зүүн Азийн хүүхдийн наадамд оролцов.
  • 2002 он Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт морин хуурч Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын улсын анхдугаар тэмцээнд оролцож тусгай шагнал хүртжээ.
  • 2002 онд Франц улсад болсон Буддын шашинтан орнуудын уулзалт аялан тоглолтод оролцсон.
  • 2004 оны 4 сард БНАСАУ-ын Пхеньян хотноо болсон “Хаврын баяр” урлагийн их наадамд оролцож “Мөнгөн цомын эзэн” шагнал хүртсэн.
  • 2004 оны 7 сард БНСУ-ын Сөүл хотод болсон Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам.
  • 2005 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон ”Найдал 2005” олон улсын тэмцээнээс тэргүүн байрын шагнал.
  • 2005 оны 4 сард Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотод цөлжилттэй орнуудын уулзалт наадам.
  • 2005 оны 6 сард Франц, Герман, Бельги, Швейцари, Дани зэрэг Европын олон орноор аялан тоглолт хийж, өөрийн орны ардын урлагаа сурталчилсан.
  • 2005 оны 11 сард ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон “Дэлхийн дуу хоолой” сэдэвт хөөмэйн олон улсын тэмцээнд оролцож, хамтлагаараа “Гран-При”, гоцлолоор алтан медаль тус тус хүртсэн.

2006 он[засварлах | кодоор засварлах]

  • 2006 оны 2 сард Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотын Үндэсний түүхийн музейн нээлтэд оролцсон, мөн Нью-Йорк, Атланта хотоор тоглосон.
  • 2006 оны 4 сард Японы Токио хотод “Ехро-2006” үзэсгэлэнд
  • 2006 оны 5 сард Итали улсаар тойрон аялан тоглолт \Морин хуур чуулга\
  • 2006 оны 11 сард Япон улсын 5 хотоор тойрон аялан тоглолт
  • 2006 оны 12 сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуульд хийсэн тоглолт.

2007 он[засварлах | кодоор засварлах]

  • 2007 онд Тайвань улсад хийсэн тоглолт
  • 2007 оны 5 сарын 7-нд улсын Филармониийн танхимд бие даасан тоглолт хийсэн.
  • 2007 оны 7 сард БНХАУ-ын олон хотоор аялан тоглолт хийсэн.
  • 2007 оны 10 сард БНСУ-ын Чэжү, Гуми хотод болсон наадамд оролцсон.
  • 2007 оны 11 сард Япон улсын 10 хотоор аялан тоглолт хийсэн.
  • 2007 оны 12 сард Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт морин хуурч Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын улсын хоёрдугаар тэмцээнд оролцож дэд тэргүүн байрын шагнал.

2008 он[засварлах | кодоор засварлах]

  • 2008 оны 4 сард Ардын жүжигчин, төрийн шагналт, Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар тэмцээнд оролцож дэд тэргүүн байрын шагнал.
  • 2008 оны 9 сард БНСУ-ын хотуудаар тоглолт

2009 он[засварлах | кодоор засварлах]

  • 2009 онд “Harmony of my heart” нэртэй өөрийн бие даасан сд гаргасан.
  • 2009 оны 9 сард ОХУ-ын Улаан-Үд хотноо “Миний зүрхний аялгуу” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн.
  • 2009 оны 10 сараас 11 сарын хооронд АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Сиатл, Лос-Анжелес хотуудаар тоглолт хийсэн. \Хөөмий тайко хамтлаг\

2010 он[засварлах | кодоор засварлах]

  • 2010 оны 4 сараас 6 сар хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын засгийн яамны урилгаар 2 сарын сургалт хичээл заасан.
  • 2010 оны 7 сараас 11 сар хүртэл БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон дэлхийн ЕХРО2010 үзэсгэлэнд амжилттай оролцож, 300 гаруй тоглолтыг хийж өөрийн орноо дэлхийд сурталчилсан. (Домог хамтлаг)
  • 2010 оны 11 сарын 26, 27 нд АСА циркэд “Boerte live concert” тоглолт хийсэн.
  • 2010 оны 12 сарын 22-нд Бөртэ хамтлаг нь оны шилдэг хамтлаг болж, оны шилдгийн шилдэг “Гоо-Марал” хүртсэн.

2011 он[засварлах | кодоор засварлах]

  • 2011 oны 1 сард АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын Стэнфорд, Бэркли их сургуулийн урилгаар Бөртэ хамтлаг тоглосон.
  • 2011 оны 6 сард төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон “Аравт” киноны аязуудыг гоцлон тоглож, “АРАВТ”, “ХАРАНХУЙН ГЭГЭЭ” хэмээх 2 клип гаргажээ.
  • 2011 oны 7 сард ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Монгол туургатны хөгжмийн зохиолчдын наадамд Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн концерт” гоцлон тоглосон.
  • 2011 oны 9 сарын 24-нд “Алтан намар” хөгжмийн наадамд Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн концерт” гоцлон тоглож, тэргүүн байрын шагнал. \улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр\
  • 2011 оны 10 сарын 15-нд улсын филармонийн өвөл цагийн нээлт тоглолтод урилгаар гоцлон, Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн концерт” тоглосон. (улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр\)
  • 2011 оны 11 сард БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөх хотноо болсон Улаанбаатар хот, Хөх хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Домог, Хурд, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт. \ӨМӨЗОрны Хөх хотын үндэсний их театр\
  • 2011 оны 11 сарын 30, 12 сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрт “Домог” хамтлагийн 5 жилийн ойн тоглолт.
  • 2011 оны 11 сарын 30-ны өдөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.

2012 он[засварлах | кодоор засварлах]

  • 2012 оны 1 сард Дундговь аймгийн 5 сумаар сурталчилгааны тоглолт хийсэн.
  • 2012 оны 2 сарын 18, 19-нд ҮЭСТО-нд Үндэсний хөгжмийн 5 хамтлагийн хамтарсан тоглолт хийсэн.
  • 2012 оны 3 сард Домог хамтлагийн 5 жилийн ойн тоглолтоор DVD гаргасан.
  • 2012 оны 3 сарын 27-4 сарын 2 хүртэл ХБНГУ-ын Берлин хотноо Монгол улсын Ерөнхийлөгчийн Төрийн дээд айлчлалын хүрээнд зохиогдсон урлагийн арга хэмжээ \Домог хамтлаг\
  • 2012 оны 4 сарын 3-6-ны хооронд Киргиз улсын Бишкек хот, Иссикуль нуурын эрэг дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн Албан айлчлалын хүрээнд зохиогдсон урлагийн арга хэмжээ
  • 2012 оны 5 сарын 7-16-ны хооронд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2-р уралдаанд ГРАН-ПРИ шагнал хүртсэн.
  • 2012 оны 6 сард Бразил улсын Рио де Жанейро хотод Монгол улсын Ерөнхийлөгчийн дэлхийн шилдэг экологич хүнээр шалгаран, шагнал гардуулах ёслолд урлагийн тоглолт хийсэн. \Домог хамтлаг\
  • 2012 оны 6 сарын 21-нд БНХАУ-ын Чэнду хотод болсон “Big Love” амьд хөгжмийн наадамд дэлхийн алдартай дуучин Сайнку Намчилак, Хонг Конгийн электро хөгжимчин, хөгжмийн зохиолч Диксон нартай хамтран “Big Dream” тайзан дээр цагийн концерт тоглосон.
  • 2012 oны 7 сард ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Сур-харабан” нэртэй Спортын цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар тоглосон. \Домог хамтлаг\
  • 9 сарын 11-17 хооронд БНСУ-ын Сөүл хотод олон улсын хөгжимчидтэй хамтран жааз фестивальд оролцон тоглосон.
  • 9 сарын 17-с АНУ-н Аризона, Нью-Мексико мужуудын Тюсон, Албукерк хотууд, мөн Бостон, Нью-Йорк, Вашингтон хотуудаар Америкийн индиан үндэсний лимбэчин Карлос Накай, Австралийн үндэсний хөгжим болох Диджэриду хөгжим тоглодог Стивэн Кэнт нартай хамтран аялан тоглосон.
  • 10 сард хөгжмийн зохиолч Б.Чинбатын Эзлэн нэртэй, Аравт киноны хөгжмөөр тоглолт хийсэн.
  • 11 сарын 14 эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүндэтгэлийн концертод төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын морин хуурын концертыг дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй хамтран тоглосон. \удирдаач Бүрэнбэх\
  • 11 сарын 28-12 сарын 7 хүртэл Япон улсын Кюүшү арлын Фүкүока аймгийн олон хотоор аялан тоглосон. \Домог хамтлаг\
  • 12 сарын 14-24-нийг хүртэл БНСУ-д дэлхийн 10 гаруй улсын үндэсний хөгжимчдөөс бүрдсэн “HATA world music group” хамтлагт хамтран тоглоод ирсэн.

2013 он[засварлах | кодоор засварлах]

  • 2013 оны 1 сард төрийн соёрхолт Б.Мөнхболдын "Галдан бошгот" симфони сюитийн хэсгээс "Ану хатан", төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлсэн.
  • 2 сард Монголын ардын язгуур урлагийн “ДОЛООН” хамтлагийн нэгдсэн тоглолтод оролцсон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://mongolnews.mn: Д.Шинэцөг-Гени: Мэдээж би номер нэг[permanent dead link] нийтлэгдсэн 2013-06-22, хандсан 2018-03-25