Jump to content

Дорж (Хубилайн хүү)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дорж нь (1233-1263) Хубилай хааны Чаби хатнаас төрсөн хөвгүүн.[1] Маш бие султай байсан гэж Юань улсын судар, Рашид аддины Судрын чуулган зэрэгт тэмдэглэсэн байдаг. Судрын чуулганд бичснээр "Абага хаанаас нэг насаар ах байсан."[1] 1260 онд эцэг нь хаан сууринд суусны дараа түүнийг 1261 онд хунтайжаар өргөмжилж, алтан тамга соёрхож, Төвлөн засах яамны аливаа хэргийг мэдүүлсэн байна. Удалгүй 1263 онд ужиг өвчнөөр таалал төгссөн. Түүний дараа дүү Чингим нь 1273 онд хунтайж болсон. Үр хүүхэдгүй. Судрын чуулганд Ананд огул хэмээх хүүтэй хэмээжээ.

  1. 1.0 1.1 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2nd хэвлэл). Улаанбаатар. х. 176.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)