Jump to content

Дорлигийн Дариймаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорлигийн Дариймаа
Төрсөн1957 оны 6 дугаар сарын 10
Монгол Улс
БоловсролУлсын багшийн дээд сургууль
МэргэжилТүүхийн багш

Дорлигийн Дариймаа нь хүний эрхийн боловсролын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхэд залуучууд, багш нарт олон удаагийн сургалт зохион байгуулж, Монголын Эмнести Интернэшнл байгууллагыг сурталчлан таниулж, кампанит ажлуудад идэвхитэй оролцдог хүний эрхийн зүтгэлтэн юм.

  • Намтар
  • Ажлын туршлага
  • Шагнал

Шаазган овогт Дорлигийн Дариймаа нь 1957 оны зургадугаар сарын 10-ны өдөр төрсөн. Түүх нийгмийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 37 жил тасралтгүй ажиллаж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 1995 онд элссэн. Багш нарын бүлгийн гишүүн бөгөөд хүний эрхийн боловсролын сургагч багш, кассчинаар ажилладаг.

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүнээр элсээд 25 жил болж байна. Энэ хугацаанд, 2003 оноос Хэнтий,Архангай, Завхан,Өвөрхангай аймгуудад Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар, Цагдан хорих газар, Хорих ангиудад захирал Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б Алтантуяа,Удирдах зөвлөлийн гишүүн С Ганчимэг нартаа хамтран сургалт зохион байгуулсан Төв аймаг, Багануур дүүрэг,Улаанбаатар хотын их дээд сургуулиудад хүний эрхийн боловсролын чиглэлээр сургалт хамтран явуулсан. Улаанбаатар хотод Сурагчийн холбоотой хамтран зохион байгуулсан сурагчдын дунд “333 сургагч багш” бэлтгэх сургалтанд 2-3 удаа хичээл заасан. Орон нутгийн ба нийслэлийн ХЭЭС сургалтанд хүрэлцэн ирсэн багш нарт,Нийслэлийн 12 –р сургуулийн багш нарт очиж сургалт явуулсан. Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас зохион байгуулсан дараах үйл ажиллагаанд биечлэн оролцов. Үүнд, МЭИ-ийн цахим номд дурсамж сэтгэгдлээ бичиж үлдээв. Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлж буй тэргүүн туршлагыг орон нутгийн сургуулиудаас хүлээн авч, 54 сайн туршлагаас 23-ыг шалгаруулж эмхтгэн ном болгоход биечлэн оролцсон. Он оны чуулганд идэвхитэй оролцож хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж гишүүдийн улирлын цугларалтанд тогтмол оролцож байсан.

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын “Хүндэт өргөмжлөл” Монголын Эмнести Интернэшнл байгууллагын дээд шагнал ЦОМ- оор шагнуулсан.