Дорноговь аймгийн музей
Дорноговь аймгийн музей 1945 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1979 онд “Орон нутаг судлах музей”, 1999 онд “Музей Сургалт Судалгааны Төв” болон өргөжжээ.
Тус музей нь үзвэрийн 6 танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй. Палеонтологи, байгаль ан амьтан, эртний түүх, сүлд шүтээн, социализм болон орчин үеийн гэсэн үзвэрийн 6 танхимд говь нутгийн түүх, соёлын өвийг дэлгэн үзүүлдэг байна.
2025 онд тус музей түүхт 80 жилийн ойгоороо МҮЭ-ийн Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр МССТ-ийн захирал А.Уранжаргал, Сан хөмрөгч Г.Сарангэрэл, Чихмэлч сэргээн засварлагч Г.Гантулга, "Соёлын гавьяа" одонгоор МССТ-ийн захирал А.Уранжаргал, СУАЖЗ-ын яамны “Жуух бичиг”-ээр МССТ-ийн ажилтан С.Нармандах, Р.Батбаатар, ГНХМ-н ажилтан О.Ичинноров, СУАЖЗГ-ын шагналаар МССТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэндбаяр, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны шагналаар ахмад музейч Ч.Дулам нар шагнагджээ.