Дорнод Европын тэгш тал

Дорнод Европын тэгш тал, буюу Оросын тэгш тал— Дорнод Европод орших өргөн тэгш тал бөгөөд Европын тэгш талын бүрэлдэхүүн хэсэг юм.
Тус тэгш тал нь Балтын тэнгисийн эргээс Уралын нуруу хүртэл, Баренц, Цагаан тэнгисээс Хар, Азов, Каспийн тэнгис хүртэл үргэлжилдэг. Баруун хойд талаараа Скандинавын нуруу, баруун өмнөд талаараа Төв Европын Судетын болон бусад уулсаар, зүүн өмнөд талаараа Кавказаар, баруун талаараа тал нутгийн ердийн хил нь Висла мөрөн хүрдэг юм.
Дорнод Европын тэгш тал бол дэлхийн хамгийн том тэгш талуудын нэг юм. Талын хойноос урд зүгт 2500 км урт, баруунаас зүүн тийш 2400 км байдаг ажээ.
Уг тэгш талын нутаг дэвсгэрт Беларусь, Латви, Литва, Эстони, Молдав улсуудын газар нутаг бүхэлдээ, Орос, Казахстан, Украин, Финланд, Польш, Румын, Болгар улсуудын хэсэг багтдаг.