Jump to content

Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв
Эрх зүйн хэлбэр Оношилгоо эмчилгээний төв
Үүсгэн байгуулагдсан 1926
Төв байр Чойбалсан хот, Монгол улс
Салбар Эрүүл мэнд

Тус эмнэлгийн үндэс суурь нь 1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ /одоогийн Чойбалсан хот/-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэнгийн хамт 4 ортой эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй.

Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ) нь Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах бүсийн хэмжээний оношилгоо, эмчилгээний төв юм. Төв нь Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин, Бэрх, Баян-Адарга сумдын 234,000 км² нутаг дэвсгэрт оршин суух 146,000 оршин суугчдэд үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ, яаралтай тусламж үзүүлэх гол үүрэгтэй.

Төвийн үндэс суурь нь 1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ (одоогийн Чойбалсан хот)-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэнгийн хамт 4 ортой эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн.

2001 онд Засгийн газрын 194-р тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин, материаллаг бааз тулгуурлан бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор одоогийн хэлбэрээр байгуулагдсан. 2002 оны 12 сард Улсын Их Хурлын 93 тоот тогтоолоор төрийн өмчийн хорооны харьяа байгууллага болгон өөрчлөн зохион байгуулагдсан. Төв нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 05 тоот гэрчилгээтэй, ЭМЯ-ны 146/2008 тоот батламжаар магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн байгууллага юм.

Төв нь бүс нутгийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил эрхлэх гол үүрэгтэй. ЭМСайдын тушаалаар батлагдсан оношилгоо эмчилгээний жагсаалтад орсон тусламж үйлчилгээний 85.9%-ийг бие даан бүрэн үзүүлж, 8.5%-ийг 3 дахь шатлалын эмч нартай хамтран үзүүлдэг.

2017 оны байдлаар төв нь 501 орон тоотой, 25 үзлэгийн кабинет, 16 тасаг нэгжтэй, 336 ортой ажиллаж байсан. Их эмч 101 (нарийн мэргэжлийн 92, ерөнхий мэргэжлийн 21), сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 222 ажиллагчтай. Төвд компьютер томограф, доплер эхограф, тархины цахилгаан бичлэг, дурангийн мэс засал, маммаграф, КТГ, зүрхний эхограф, холтер монитор, гемодиализ, дижитал рентген, микроскоп, мэдээллийн цахим технологи, алсын зайн оношилгоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж ашигладаг.

Зүрх судас, эх нярай, эмгэг судлал, дүрс оношилгооны чиглэлээр алсын зайн тусламж үйлчилгээг хөгжүүлж, Улаанбаатар хотын ШКТЭ-ийн Зүрх судасны төв, ЭХЭМҮТ-ийн алсын зайн оношилгооны баг, эмгэг судлалын төв, SST-ийн төслийн баг, Бельги улсын Брюсселийн Их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Инчоны Их сургуулийн АНАН эмнэлгийн профессор, багш, зөвлөх эмч нартай шууд харьцаж оношилгоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн ажилладаг.

Хөгжүүлэлт ба төслүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 2001 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн 40 шахам хувийг шинэчлэсэн.
  • 2003-2008 онд ЭМСХ-2 төслийн хүрээнд барилгын засвар, эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалт хийсэн.
  • Люксембургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн төслөөр зүрх судас болон эх нярайн алсын зайн оношилгооны кабинетуудыг байгуулан тоног төхөөрөмжөөр ханган эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэсэн.
  • 2008 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Белгийн Вант Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр оношилгоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.
  • Азийн Хөгжлийн Банкны ЭМСХ-2 төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдсэн.
  • АХБ-ны төслийн шугамаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд эрхийн бичгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.
  • 2014 оноос Xpert MTB/RIF оношилгооны төхөөрөмжийг ашиглаж, сүрьеэ өвчний оношилгоог сайжруулсан. (Зөв дугаар: 2017 оноос, гэхдээ төхөөрөмж 2014)
  • 2021 онд АХБ-ны төслийн хүрээнд ходоодны дуран оношилгооны иж бүрдэл нийлүүлэгдсэн.
  • 2022 онд Ангиографийн тусламж үйлчилгээ нэвтрүүлсэн.

Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд онцгой анхаарч, ЭМЯ, ЗГХА-ЭМГ-тай хамтран төрийн болон байгууллагын зардлаар сүүлийн 4 жилд 38 эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтнийг мэргэжил эзэмших болон дээшлүүлэх сургалтад хамруулж, ЭМЯ, АХБ-ны ЭМСХ2Х, Люксембург, Бельгийн ЗГ, НҮБ-ын ХАС-гийн төсөл хөтөлбөр, БНСУ-ын ECC, Герман улсын CBM, АНУ-ын Соунсангийн шугамаар нийтдээ 45 эмч эмнэлгийн мэргэжилтэн гадаад улс оронд мэргэжил дээшлүүлсэн.

  • "Цэргийн гавьяаны одон" шагнал (2020 оноос хойш)