Дорно дахин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дорно дахин, өөрөөр Дорно, Дорнод (англ. The East, Eastern world) гэдэг нь газарзүйн хувьд Зүүн Ази, түүнчлэн Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази орнуудын янз бүрийн соёл, гүн ухаан, нийгмийг хамтатгасан өргөн хэллэг юм. Мөн заримдаа дундад болон баруун бүсийг бас багтааж, Ази тивийг бүхэлд нь нэрлэх ба ихэвчлэн Хятад, Энэтхэг, Япон орнууд гол төлөөлөгч нь болдог.

Удиртгал[засварлах]

Өргөн утгаарх дорно - Ази

"Өрнө", "Дорно" гэдэг нь Христийн шашинт Европынхонд зүүн зүгт орших харийн соёл, шашин, нийгэмт улсууд нь ихээхэн ялгаатай санагдсанаас үүссэн нэршил юм. Өрнөдийнхөн Атлантын далайг гатлан, Америк тивийг эзэмшиж, Энэтхэгийг эзэмших үеэс дорныг "Энэтхэгчүүд" (Англи хэлээр Indies), "Нар мандах зүгийнхэн" гэж нэрлэх нь түгээмэл болжээ.

Өрнөдөд хэрэглэгддэг Алс Дорнодын нутгуудад соёл, шашны нийтлэг байдал болон гүн ухаан, урлаг, утга зохиол, бусад зан заншил нь ижил төсөөтэй байдгаас ийнхүү ангилагддаг.

Дорнын соёл[засварлах]

Дорно гэх Ази тивийн 3 бүс нутаг:
Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази
Шашны хоёр язгуурын тархалт:
Дармаагийн (шар) ба Абрахамийн (ягаан)
Гол өгүүлэл: Азийн соёл

Соёлын олон онцлог шинж, уламжлал нь дорно дахинд байдаг. Зарим өргөн тархсныг нь доор жагсаав.

Нэмэр[засварлах]