Jump to content

Доугийн дурсгалын номын сан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доугийн дурсгалын номын сан Англи: Doe Memorial Library) нь Беркли дэх Калифорниийн их сургуулийн номын сангийн төв номын сан юм.

Чарльз Франклин Доу бол нэр бүхий гол номын сангийн гол ивээн тэтгэгч байв. Доугийн дурсгалын номын сан нь анх 1910 онд баригдсан ба анх үндсэн цувралуудыг л хадгалж байсан юм. Гоо урлагийн сонгодог энэхүү барилга кампусын архитектор болох Жон Гален Ховард "Баруун зүгийн Афенүүд" хэмээх кампусын төлөвлөгөөний байгууламжуудын нэг болгон зохион бүтээгджээ. Энэ нь эхэндээ кампусд орж ирээд хамгийн түрүүнд харагдах зорилготой баригдсан, гэвч одоо үед ихэнх сурагчид эсрэг талд болох Спарол Плазагаар сургууль руугаа ордог. Үндсэн цувралуудын ихэнх нь Үндсэн (Гарднер) Стек болон Хойд бүсийн номын сангийн байгууламжид хадгалагдаж байгаа бол Доу номын сангийн системийн нь лавлагаа, тогтмол хэвлэл, захиргааны төв болох үүргийг гүйцэтгэдэг байна.


Stub icon

Энэ номын сангийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.