Jump to content

Дошиша Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дошиша их сургууль (同志社大学, Dōshisha daigaku) буюу Додай (同大, Dōdai) нь Японы Киото [1]хотын хувийн их сургууль юм. 1875 онд байгуулагдсан ба Японы хамгийн эртний хувийн дээд боловсролын байгууллагуудын нэг бөгөөд Киотогийн дөрвөн кампус дээр 30,000 орчим оюутан суралцдаг байна. Тус сургууль нь Японы "Дэлхийн 30" их сургуулийн нэг бөгөөд Кансай их сургууль, Квансей Гакуйн их сургууль, Рицүмейкан их сургуулийн хамт Японы баруун хэсэгт орших Кансай бүс нутгийн дөрвөн тэргүүлэх хувийн их сургуулиас бүрдсэн "Кан-Кан-До-Рицу" (関関同立)-ийн гишүүн юм.

Дошиша нь Теологи буюу шашин судлал, Бичиг үсэг, Сэтгэл судлал[2], Бизнес, Дэлхий судлал, Хууль эрх зүй, Эдийн засаг, Худалдаа, Бодлого, Менежмент, Соёл ба мэдээллийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан ба инженерчлэл, Амьдрал ба анагаахын шинжлэх ухаан, Эрүүл мэнд спортын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын хөтөлбөртэй.

Имадегава[3], Киотанабе кампусын номын санд 2.5 саяас дээш гаруй боть байдаг. 2013 оны байдлаар Дошиша их сургууль нь Киотогийн кампусуудад 777 бүтэн цагийн, 1,411 цагийн факультийн гишүүдтэй. Судалгаагаар Дошиша их сургууль нь улсын хэмжээнд хамгийн олон патентын (технологи) дэвшлээрээ 36-д жагсаж бичигдсэн.

Киотанабе кампус
  1. "Киото", Википедиа нэвтэрхий толь, 2024-10-13, Татаж авсан: 2025-05-23
  2. "Сэтгэл судлал", Википедиа нэвтэрхий толь, 2025-03-02, Татаж авсан: 2025-05-23
  3. "Imadegawa Street", Wikipedia (Англи хэлээр), 2023-10-17, Татаж авсан: 2025-05-23