Дугаржавын Дондов
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дугаржавын Дондов нь Монголын цэргийн дарга бөгөөд Халхын сүмийн мөргөлдөөний эхний үед хүч тэнцвэргүй тулаанд амь үрэгдсэн байна. Тэрээр 1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. Дондов нь 20 насандаа ЦЕС-д элсэж 1924 онд төгсжээ. Тамсагт салаа сумангийн даргаар 11 жил ажилласан байна. 1936 онд буюу амь үрэгдэх үедээ VI дивизийн XV Морьт хорооны штабын дарга байжээ. Түүнийг цэргийн хүмүүс дотроо онцгой нэгэн байсан гэж хамтрагч нар нь дурссан байдаг. Д.Дондов нь зоримог, шийдэмгий, хийе гэснээ заавал биелүүлдэг зан чанартай хүн байв.