Дугарын Гунгаа
Дугарын Гунгаа (1916 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далай гэдэг газар төрсөн- 2010 онд нас барсан) -Монгол Улсын баатар 2009 онд хүртсэн, БНМАУ-ын Анхны Гавьяат нисгэгч, хошууч генрал, Монголын анхны нисэгч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1937 онд Улаанбаатар хотод Нисэх бригадын дэргэдэх нисэх сургууль,
1958-1959 онд ЗХУ-ын нисэхийн курсыг тус тус төгсөж, Сүхбаатар аймгийн Дарьганга дахь 35 дугаар морьт хорооны цэрэг, бага дарга,
1937 оноос Нисэх сургуульд багш нисгэгчээр үлдэж, хэсгийн дарга,
1939 оноос Нисэх I хороонд эскадрилийн дарга, сөнөөгч R5, И15 онгоцуудын сургалтад суралцаж, ниссэн.
1939 оны Халх голын дайны үед ганцхан сарын дотор 158 удаа байлдааны нислэг үйлдсэн ажээ.
1942 оноос Нисэх дивизийн III хорооны дарга,
1944 оноос Нисэх II хороонд эскадрилийн дарга,
1945 оноос Нисэх V хороонд нислэгийн туслах, 1947 оноос Нисэх отрядын дарга, 1948 оноос Нисэх V хорооны орлогч дарга,
1953 оноос мөн хорооны нислэгийн орлогч, 1958 оноос Нисэх V отрядын дарга, 1963 оноос Агаарын харилцааны газарт боловсон хүчний хэлтсийн дарга, 1964 оноос Агаарын харилцааны газрын хөдөлгөөний албанд шалгах группын дарга,
1965-1969 онд Агаарын харилцааны газар,
1969-1974 онд ИАТУЕГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.
2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүнийг 1965 онд БНМАУ-ын Анхны Гавьяат нисгэгч цол, 1969 онд Хошууч генерал цол, 2009 онд Монгол улсын Баатар цол, мөн Сүхбаатарын одон, Байлдааны улаан тугийн одон, Алтан гадас одон /хоёр/, Байлдааны медаль болон бусад ойн медаль, ЗХУ-ын Байлдааны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байв.
Мөн 2011 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг Улсын баатар, гавьяат нисэгч Д.Гунгаагийн нэрэмжит болгож түүний төрсөн нутаг Төмөрбулаг суманд хөшөөг нь босгож, дунд сургуулийг Улсын баатар, анхны гавьяат нисгэгч Д.Гунгаагийн нэрэмжит болгожээ.