Дуламсүрэнгийн Даваа
Дуламсүрэнгийн Даваа ( 1963 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн-) - Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэг генерал цолтой, ОХУ-д суусан Элчин сайд.
Д.Даваа 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн, дэслэг генерал цолтой.
Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж 2008 онд БХИС-ийн доктрантурыг тус тус төгссөн.
1986-1990 онд АА-ийн 162-р ангид хүнсний албаны дарга, 1990-1994 онд АЦ-ийн 310-р ангид хүнсний хангалтын тасгийн дарга, 1997-2000 онд ЗХ-ний 256-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2000-2001 онд ЗХЕШ-ын Ар талын газрын штабын туслах орлогч, 2001-2002 онд ЗХ-ний 013-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2002-2009 онд БХИС-ийн Ар талын тэнхмийн дарга, 2009 онд БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мөн онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2009-2015 онд ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга. 2015 оны 6-р сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11-р сараас 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх.
2019-2021 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдаар томилогдон ажилласан.