Дундад иргэн улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дундад иргэн улс
бүгд найрамдах улс
1912—1949
1912-1928 оны далбаа 1912-1928 оны сүлд
ДИУ-ын харьяа газар, харьяандаа
байлгахыг оролдсон нутаг дэвсгэр  (орос.)
Нийслэл Наньжин (1912, 27-49)
Бээжин (1912-1927)
Чунчин (1937–1946)
Хэл бичиг хятад хэл
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд
найрамдах засаг
Ерөнхийлөгч
 •  1912 Сунь Ятсен (эхний)
 •  1949 Ли Чунжэн (сүүлч)
Ерөнхий сайд
 •  1912 Тан Шаои (эхэн)
 •  1949 Хө Инчинь (сүүлч)
Түүх
 •  Шиньхайн хувьсгал 1911-10-10
 •  1912 Улс тунхагласан 1912-1-1
 •  1927-4-18 Нийслэл Наньжинд
 •  1937-7-7 Япон-хятадын дайн
 •  1949 Тайваньд суусан 1949 он
Хүн ам
 •  1912 оны 432,375,000 хүн 
Currency Хятадын юань
Өмнөх
Дараах
Чин улс
БНХАУ
Монгол улс
Тайвань

Дундад иргэн улс (товчоор ДИУ; хят. 中華民國) — 1912-1949 онд Хятад орныг эрхшээсэн бүгд найрамдах улс байв.

Түүх[засварлах | edit source]

1912-1927: Бээжин[засварлах | edit source]

1911 оны 10 сарын 10-нд Үчангийн бослогоор эхэлсэн Шиньхайн хувьсгал газар авч 1912 оны 1 сарын 1-нд Дундад иргэн улс байгуулагдсанаа тунхаглажээ. Хувьсгал 2 сарын 12-нд Чин улсын сүүлчийн хаан Пүиг буулгаснаар төгссөн. Хаант засгаас татгалзаж бүгд найрамдах засагт шилжээд 3-р сард үндсэн хуулиа баталсан ба хятад, манж, монгол, хотон, төвөд таван ардын эвийг бэлгэдэн таван өнгөт далбаатай болсон ч Төвөд, [ар] Монгол орон ДИУ-тай зэрэг тусгаар тогтножээ.

Юань Шикай, Сунь Ятсен хоёрын зурагт хуудас
Жанждын бүлэглэл. 1925 он

1911 оны 11 сарын 29-нд түр ерөнхийлөгч болсон Сунь Ятсен өмнөд-умардын тэмцлээс зайлсхийж Бээжинд суугаа Чингийн жанжин асан Юань Шикайд зай тавьж өгсөн бөгөөд Юань Шикай 2 сарын 15-нд ДИУ-ын түр ерөнхийлөгч, 1913 онд ерөнхийлөгч, 1915 онд өөрийгөө «хаан» өргөмжилж олонд буруутгагдаад 1916 онд өвчнөөр өөд болжээ.

Сунь Ятсен гадаадад гарсан байж байгаад өмнөдийн жанждын дэмжлэгээр Гуандунд ирж 1919 онд Гоминдан (гамин) намыг дахин байгуулж Бээжин дэх Бэйянгийн засгийн газрыг эсэргүүцэх болов. Бэйянгийнхан дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан ба Версалийн гэрээнд дорой байсныг нь эсэргүүцэн их жагсаал өрнөж байв.

Марксизмын нөлөөгөөр феодалист эрх баригчийг эсэргүүцсэн үзэл нэвтэрч 1920 онд Хятадын коммунист нам (ХКН) байгуулагдсан.

1927-1937: Наньжин[засварлах | edit source]

Сунь овогт 1925 онд нас барахад Чан Кайши үйл хэргийг нь үргэлжлүүлэн 1926 онд умард руу цэрэг хөдөлгөв. 1928 онд Бэйянгийн засгийн газрыг унагаж Хятадыг нэг удирдлаганд оруулан нийслэлийг Наньжинд шилжүүлжээ.

Гоминдан нам капитализм, ардчилалд зорьсон ба Хятадын банк, бусад байгууллагууд үүсч 1932 онд баг тамирчдаа олимпод анх илгээжээ. Эхэндээ коммунистууд түүнд тусалж байсан боловч удалгүй Гоминдан (үндсэрхэг, хөрөнгөт ёс), Коммунист (ядуу ардын эрх, эв хамт ёс) хоёр хүчин үзэл таарахгүйн улмаас улсаа 1927-1936 онд иргэний дайны байдалтай байлгав.

Үндсэрхэг засгийн газар Наньжин хавийн дорнод газар бүрэн нөлөөтэй байсан ба баруун хойд нутагт Хамилийн бослого, Хятад-төвөдийн дайн болж, Зөвлөлт Шиньжянд халдаж байв. Дорно умард нутгийг Япон эзэлж Манж-гог үүсгэсэн байна.

1937-1945: Японтой дайтсан[засварлах | edit source]

Японд эзлэгдсэн (улаан) 1940 он

Манжуурыг эзэлсэн япончууд Цагаан хэрмийн ар, Хятадын дорнод эргээр ахиулан эзлэх болов. 1937 онд Бээжин, Шанхай, Наньжинг дараалан буулгасан ба япон хүний тоо хятадуудаас харьцангуй цөөн байсны улмаас Дотор газар луу цөм нэвтэрч чадалгүй тогтосхийж, Наньжинд Ван Жинвэйгээр толгойлуулсан тоглоомын байдалтай Хятадын засгийн газар байгуулжээ. Тус засгийн газар нэр хүнд муу, идэвхгүй байсан.


Германаас зэвсэг техник авсан ч ДИУ Японыг бодвол механикжисан анги нэгтгэлгүй байв. Үндсэрхэг, коммунист хүчнүүд тус тусдаа японтой байлдаж байсан цаг үеийг Чан ерөнхийлөгч «Япон - арьсны өвчин, коммунистууд - зүрхний өвчин» хэмээн оношилжээ.

Япон Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсөний дараа Гоминдан Чунчингаас Наньжинд буцан төвхнөсөн ба Тайвань (1895), Манжуур (1932) зэрэг алдагдсан газар ДИУ-д эргэн иржээ.

1945-1949: Дайны дараа[засварлах | edit source]

Иргэний дайн

Эх орноос нь японыг хөөхөд тусалсан Америк, Зөвлөлт хоёр дэмжиж буй үзлээрээ Хятадыг замнуулахын тулд Коммунист, Гоминдан хоёр намыг тус тусад нь дэмжиж хооронд нь дахин дайтуулсан. Хоёр хүчин 1945 онд энхийн гэрээ байгуулсан боловч 1946 оноос шууд дайтаж эхэлсэн. ХКН-ын Ардын чөлөөлөх цэрэг Японы олзолсон зэвсэг, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр улам бүр хүчирхэгжиж Шаньдунгийн хойгийг АНУ-ын хяналтаас салган авсан бол АНУ Гоминдан намын Үндэсний хувьсгалт цэрэгт нисэх хүчин, тэнгисийн цэргээр тусалж байлаа.

Ардын чөлөөлөх цэрэг 1949 оны 1 сард Жанчхүүгийн бэхлэлтийг эзэлж Бэйпин (өнөөгийн Бээжин), 4-р сард Наньжин, намар Гуанжоу, Чунчин, Чөндүг эзэлсэн бөгөөд 10 сарын 1-нд Мао дарга БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Бээжинг нийслэл болгожээ.

Чан Кайши Наньжингаас гараад хэдэн хотод суусны эцэст Тайвань арал руу дутаан сууж 12 сарын 7-нд Тайбэйг түр нийслэлээр зарласан ба улсынхаа нэрийг хятад хэлээр хэвээр хадгалан явжээ. Хятадын иргэний дайны уршгаар 1927-1949 оны хооронд 2-3 сая хүн амь үрэгдсэн гэдэг.

Хятадын шинэ улс буюу БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэж чадаагүй бөгөөд одоо хүртэл Тайваньд ДИУ-аас шилжин суусан төр оршсоор байгаа билээ.

Гадаад улстай зөрчилдөөн[засварлах | edit source]

Монгол Улс[засварлах | edit source]

  1. Таван замын байлдаан
  2. Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
  3. Гурван замын байлдаан
  4. Улаан хадны байлдаан
  5. Байтаг Богдын Команд буюу Ац Улаан уулын тулалдаан
  6. Бага хавтагийн хилийн тулгаралт
  7. Мэргэн уулын байлдаан

Япон Улс[засварлах | edit source]

Хятад-Японы хоёрдугаар дайн

Зөвлөлт Холбоот Улс[засварлах | edit source]

  1. Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн
  2. Шинжаан ЗХУ-ын довтолгоо
Өмнөх
Чин улс
Дундад иргэн улс
1912-1949
Дараах
БНХАУ
Өмнөх
Дундад иргэн улс
Тайвань арал дахь БНХУ
1949-одоо үе
Дараах
Одоо үе