Jump to content

Дэвид Ллойд Жорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэвид Ллойд Жорж

Дэвид Ллойд Жорж (англи. David Lloyd George, 1863 оны 1-р сарын 17—1945 оны 3-р сарын 26) — Британийн улс төрийн зүтгэлтэн, 1916-1922 онд Либерал намыг төлөөлсөн Их Британийн сүүлчийн Ерөнхий сайд. Уинстон Черчиллийн дотнын нөхөр.

Ерөнхий сайдын албан тушаалыг тус улсын аль нэг улс төрийн намын даргын албан тушаалтай хослуулаагүй Их Британийн цорын ганц Ерөнхий сайд байсан.

Багшийн гэр бүлд төрсөн тэрээр Уэльсийн Портмадог хотод хуульч мэргэжлээр суралцаж, орон нутгийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан.

Тэрээр 1890 онд Либерал намаас парламентын гишүүнээр сонгогдсон. 1899-1902 оны Англи-Бурын дайны үеэр тэрээр Британийн бодлогыг эрс эсэргүүцэн шүүмжилж байжээ.

1905-1908 онд Ллойд Жорж Г.Кэмпбелл-Баннерманы танхимд Худалдааны сайдаар ажиллаж байгаад 1908 онд Г.Асквитын засгийн газарт Сангийн сайдын албыг хашиж байжээ. 1909 онд тэрээр тансаг хэрэглээний бараа, орлого, эздийн сул газар дээрх өндөр татварыг багтаасан алдарт "Ардын төсөв"-өө танилцуулав. Нийтийн танхимаар батлагдсан төсвийг Лордуудын танхим дахь Консерватив олонх эсэргүүцсэн ч жилийн дараа 1910 онд Либерал нам засгийн газар сонгуульд ялснаар төсвийг баталсан байна.

1911 онд Ллойд Жорж өвчин эмгэгтэй, тахир дутуугийн тэтгэмж олгох Үндэсний даатгалын тухай хууль, Ажилгүйдлийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалав. Эдгээр шинэчлэлүүдээрээ тэрээр олон нийтийн дунд нэр хүндийг олж, Англид ажилчин ангийн хувьсгалт нам байгуулахаас урьдчилан сэргийлэхийг хичээсэн юм.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Ллойд Жорж Сангийн яамны сайдаар дахин нэг жил үлдэж, дараа нь шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний яамны тэргүүн болжээ. 1916 оны 6-р сард Китченерийг нас барсны дараа тэрээр Дайны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдов.

Оросын Октябрийн хувьсгалын дараа Ллойд Жорж большевик Оросын эсрэг цэргийн интервенцийг дэмжиж, түүний бүслэлтэд орсон цагаан армийн удирдагчид болох Антон Деникин, Александр Колчак, Юденич нарт зэвсэг, санхүүгийн тусламж үзүүлж байжээ.

Ллойд Жорж 1919 онд Их Британийн нэрийн өмнөөс Версалийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Ллойд Жорж тэвчээртэй, найрсаг байдлыг харуулсан.

1919-1921 онуудад Ирландын тусгаар тогтнолын дайн өрнөж, үүний үр дүнд 1921 оны 12-р сард Ллойд Жоржийн засгийн газар ноёрхлын статусыг хүлээн авсан Ирландын чөлөөт улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.

1923 оноос хойш Ллойд Жоржийг Германыг дэмжигч үзэл бодолтой улс төрч гэж үздэг байсан бөгөөд тэр ч байтугай Гитлер Германд засгийн эрхэнд гарсныг сайшааж байв. Тэрээр Германы нутаг дэвсгэрийн нэхэмжлэл, "их гүрэн"-ийн зэрэглэлд эргэн орох хүсэл эрмэлзэлийг шударга гэж үзсэн. Тэрээр мөн Гитлерийн энх тайвны хүсэл эрмэлзэлд итгэж, Гитлер зөвхөн эх орноо хамгаалах ажилд оролцож, Герман, ЗСБНХУ-ын хооронд дор хаяж арван жил дайн хийх боломжгүй гэж үздэг байв. Үүний эсрэгээр тэрээр Германы түрэмгийллийг зогсоохын тулд Англи-Зөвлөлтийн хэлэлцээр, Англи, ЗХУ-ын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг идэвхтэй дэмжиж эхлэв.