Дэлхийн дулаарлын потенцал
Дэлхийн дулаарлын потенцал нь хүлэмжийн хий агаар мандалд ялгаруулагдаж дууссаныхаа дараа хэр их хэт улаан туяаны дулааны цацраг тодорхой цагын хүрээнд өөртөө шингээж байгааг хэмжих индекс хэмжигдэхүүн юм. ДДП нь цацрагийн өөрчлөлт үүсгэх чадамжинд нь тулгуурлаж, өөр өөр хүлэмжийн хийг харьцуулдаг байна. Харьцуулж буй бодисыг яг адилхан масстай нүүрсхүчлийн хий хэр их цацрагийг өөртөө шингээж буй гэдгийг түүнээс хэд дахин гэх хэмжээ гэж тооцоолдог байна. Тиймээс нүүрсхүчлийн хийнд ДДП нь 1 юм. Бусад хийнүүдийг хэмжихдээ, тухайн хий хэр их хэт улаан туяаны дулаан цацрагийг өөртөө шингээж байгаа, хэр хурдан агаар мандлаас гарч байгаа, ба ашиглагдаж буй цаг хугацааны хүрээг харж тооцоолно.
Жишээлбэл, метаны ДДП нь 20 жилээс дээш хэмжээнд 81.2 байдаг ба энэ нь, жишээ нь, нэг тонн метаны алдагдал нь 20 жилийн хүрээнд хэмжигдсэн 81.2 тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц гэсэн үг юм. Метан нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулбал агаар мандлаас арай хурдан арилдаг тул илүү удаан цаг хугацааны хүрээнд арай бага ДДП-тай байна, тиймээс ДДП 100 жилд 27.9 ба ДДП 500 жилд 7.95-тай байдаг байна.