Jump to content

Дэлхийн хэлнүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлхийн хэлнүүд - дэлхийн хамгийн том хэлний каталог болох Америкийн "Ethnologue" лавлахын дагуу 2024 оны байдлаар дэлхий дээр 142 хэлний аймагт хамаарах 7164 амьд хэл байгаа ажээ.

Хамгийн түгээмэл хэл хятад, хинди, англи, испани, араб, орос, португал зэрэг 40 хэлээр дэлхийн хүн амын 2/3 орчим нь ярьдаг байна. Франц хэл нь бас өргөн тархсан боловч төрөлх хэл гэж үздэг хүмүүсийн тоо харьцангуй бага байдаг.

Дэлхийд харилцаа холбоо хөгжиж даяаршихын хэрээр амьд хэлний тоо цөөрч, 2-3 долоо хоног тутамд дунджаар 1 хэл мөхөж байна. Хэл нь тухайн хэлээр сүүлчийн яригчтай хамт мөхдөг тул аюул нь юуны түрүүнд бичиг үсэг хэрэглэдэггүй ард түмэнд тулгардаг. Хэлний мөхлийн нэг шалтгаан нь ярилцагчийн тоогоор жигд бус хуваарилагдсан явдал юм. Тиймээс дэлхийн хүн амын 80% нь 80 хэлээр ярьдаг бөгөөд 3.5 мянган хэлээр ярьдаг нь дэлхийн оршин суугчдын ердөө 0.2% эзэлдэг юм. Хэл мөхөх буюу үгүй болох үйл явцын гол шалтгааныг судлаачид даяаршил, шилжилт хөдөлгөөн гэж үздэг. Хүмүүс тосгоноос хот руу нүүж, ард түмнийхээ хэлийг алддаг. Олон хэл устаж үгүй болдог нь тухайн хэлээр ярьдаг хүмүүс нь илүү хүчтэй хэл шинжлэлийн орчинтой харьцдаг тул хамгийн түрүүнд жижиг үндэстнүүдийн хэл, өөрийн төрт улсгүй ард түмний хэлүүд алга болдог гэж хэлж болно. Хэрвээ тухайн хэлээр ярьдаг ард түмний хүүхдүүдийн 70 хүрэхгүй хувь нь хэлээ сурдаггүй бол үүнийг ховордсон хэл эж үзнэ. Хамгийн устах аюул нүүрэлсэн хэл нь Австрали, Энэтхэг-хятадын хойг, Латин Америк, Африкийн уугуул иргэд болон бусад тивээс тусгаарлагдсан жижиг арлуудад хэргэлдэг хэлнүүд юм.

Хэлний хөгжлийн хүчин зүйлүүд

[засварлах | кодоор засварлах]

Нийгэм, соёлын өөрчлөлтүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Нийгмийн амьдралын хэв маяг, шинэ технологи, соёлын харилцаа холбоо, эдийн засгийн хэрэгцээний нөлөөн дор хэл өөрчлөгддөг.

Түүхэн үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • Дайн, колоничлол, хүн амын шилжилт хөдөлгөөн, бусад ард түмэнтэй харилцах харилцаа нь үг хэллэг, дүрмийн бүтэц зэргийг бусад хэлнээс зээлж авахаас гадна шинэ хэл бий болоход хүргэдэг.

Шилжилт ба тусгаарлалт

[засварлах | кодоор засварлах]
  • Шилжин суурьшилтын үр дүнд шинэ нийгэм үүсэх, улмаар хэл шинжлэлийн тусгаарлалт нь шинэ аялгуу, цаг хугацааны явцад бие даасан хэлүүд үүсэхэд мөн хүргэдэг.

Харилцааны хэрэгцээ

[засварлах | кодоор засварлах]
  • Хүмүүсийн янз бүрийн бүлгүүдийн харилцан ойлголцох хүсэл нь олон улсын хэлтэй адил нийтлэг хэлийг хөгжүүлэх эсвэл тухайн хэлийг түгээн дэлгэрүүлэхэд хүргэдэг.

Хамгийн их тархсан хэлний аймгууд

[засварлах | кодоор засварлах]

Даяаршлын үйл явцад илүү өргөн тархсан, эрэлт хэрэгцээтэй хэлийг үздэг тул жижиг хэлнүүдийг мөхөхөд хүргэж болзошгүй байгаа юм.

  • Энэтхэг-Европ хэлний аймаг: ~ 2.5 тэрбум хүн ярьдаг, үүнд роман хэл, энэтхэг-ари хэл, герман хэл, балт-слав хэл;
  • Хятад-Төвөд хэлний аймаг: ~ 1.2 тэрбум хүн, түүний дотор үндсэн Хятад хэл;
  • Урал-Алтайн хэлний аймаг: ~ 500 сая хүн ярьдаг, үүнд гол түрэг хэлүүд орно.

Дэлхийн хэмжээний хэлнүүд

[засварлах | кодоор засварлах]
Эрэмбэ Хэл Төрөлх Хоёр дахь хэл Нийт тоо
1 Хятад хэл 1,4 тэрбум 300 сая орчим 1,7 тэрбум
2 Англи хэл 380 сая 260 сая орчим 640 сая
3 Испани хэл 425 сая 125 сая орчим 550 сая
4 Араб хэл 280 сая 80 сая орчим 380 сая
5 Франц хэл 80 сая 200 сая орчим 280 сая
6 Португал хэл 190 сая 35 сая орчим 225 сая
7 Орос хэл 110 сая 100 сая орчим 210 сая
8 Герман хэл 80 сая 70 сая орчим 150 сая

Олон улсын хэлний тархалтын зураг

[засварлах | кодоор засварлах]