Jump to content

Дэлхий-Амьдралын шинжлэх ухааны хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхий-Амьдралын шинжлэх ухааны хүрээлэн
ХарьяалалInstitute of Science Tokyo
ЗахиралKei Hirose (2012-2022), Yasuhito Sekine (2022-)
БайршилMeguro-ku, Japan

Дэлхий Судлалын Хүрээлэн (ELSI) нь Японы Токио Технологийн Их сургууль (одоо Токио Шинжлэх ухааны институт) -ийн харьяалалтай, тогтсон бүтэцтэй, бие даасан, байнгын үйл ажиллагаа явуулдаг судалгааны хүрээлэн юм[1]. ELSI нь астрофизикээс биологи хүртэлх салбараар 70 гаруй эрдэмтдийг ажиллуулдаг ба тэд гараг эрхэс, амьдралын гарал үүсэл болон тэдгээрийн хувьсал хоорондох өргөн холбоон дээр хамтын судалгаа явуулдаг.

ELSI 2012 онд байгуулагдсан ба гараг ертөнц, амьдралын үүслийн хоорондох холбооны талаарх асуултын дагуу судлаачдыг нэгтгэн, Дэлхий болон Амьдрал-ын шинжлэх ухааныг хооронд нь холбох зорилготой байгуулагдаж байжээ. ELSI нь Эхимэ, Харвард их сургуулиуд болон Гүнзгийрүүлсэн Судлалын хүрээлэн-д салбар институттэй ба одоогийн байдлаар захирал Яасухито Сэкинэ болон дэд захиралууд Томоаки Мацуура, Жон Хернлүндийн удирдлаган дор байна.

Санхүүжилтийн эх үүсвэр

[засварлах | кодоор засварлах]

Институтийн санхүүжилтийн эх үүсвэрүүдэд Дэлхийн топ хэмжээний олон улсын судалгааны хүрээлэн байгуулах санаачилгын төсөв (ойролцоогоор $7сая/жил), ELSI Origins Network ($5.6сая/жил)-ийг байгуулахад зориулан тэтгэсэн Жон Темплтон сангийн тэтгэлэг, Японы Шинжлэх Ухааныг Дэмжих Нийгэмлэг (JSPS)-ээс төрөл бүрийн төслүүдийн санхүүжилт болон нууцлалтай хувийн хандивууд багтана.

  1. https://www.space.com/36663-international-research-center-seeks-lifes-origins.html. {{cite news}}: Missing or empty |title= (help)