Дэндэвийн Шарав
Харагдац
Дэндэвийн Шарав (1915 онд Түшээт хан аймаг, Баатар вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт төрж, 1993 онд нас барсан) - Монголын төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1938 онд Эрхүүгийн Улсын Багшийн сургуулийг төгссөн. Тэрээр Х.Чойбалсангийн дэргэд нийт 10 гаруй жил, 1938-1939, 1943-1947 онд түүний туслах, улмаар 1947-1953 онд Ерөнхий сайдын соёл урлаг эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байв. Харин 1953 оноос УИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдон 6 жил ажиллаад, БНХАУ, БНАСАУ, Алжир, Румын, Вьетнамд Элчин сайдын алба хашжээ.