Добри Добрев

(Дядо Добри-с чиглүүлэгдэв)
Добри Добрев, 2006

Добри Димитров Добрев (хоч нэр нь „Байловогийн гэгээнтэн“; мөн түүнчлэн Добри өвөө хэмээх нэр танил; * 1914 оны 7 сарын 20-нд Байлово; † 2018 оны 2 сарын 13-нд[1] Софи[2]) нь Болгарын христ шүтлэгтэй сайн үйлстэн юм.[3]

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Болгар улсад байдаг Гэгээн Александр Невскийн сүмийн хажууд өөрөө оёсон хувцас өмссөн, эртний хийцийн арьсан гуталтай Добри өвөөтэй тааралдаж болно. Өдөр болгон өвөл зун, хүйтэн халуун, нартай бороотойг тэр үл хайхран өглөө эрт босон, төрөлх Баилово тосгоноос нийслэл Софиа хүртэл 43 км замыг туулан ирдэг.

2010 онд Александр Невскийн сүмийн талаар баримтат кино хийх үед , болгарын ТВ-ийн нэг сэтгүүлч сүмийн архивыг ухаж байгаад итгэмээргүй нээлт хийжээ. Сүмд зориулсан хамгийн өгөөмөр хандив болох 52 000 ам. долларыг гуйлга гуйдаг өвөө Добри өгсөн байв. Хотын төвд нэг өрөө байр авах мөнгө шүү дээ гэж олуулаа гайхсан. 98 настай өвөө түүнд өгж байгаа хүмүүсийн өглөгийн нэг ч зоосыг өөртөө зориулдаггүй байна. Тэр өөрийн тэтгэвэр болох 75 евро болон олны өгдөг талх жимс хүнсний зүйлсийг хэрэглэж амьдардаг. Добри өвөө өндөр настай гэдгээ тоохгүй чадлаараа олон хүнд тусалдаг. Жишээ нь тог дулаанаа төлж чадахгүйгээс болж хаагдах гэж байсан хүүхдийн асрамжийн газрын бүх төлбөрийг хийжээ. Олсон мөнгөө орон байргүй ядарсан хүмүүст дэм болгож цуглуулан өгдөг байна. Хүмүүс настай, өвчтөй түүнийг нэг биш удаа шоолон доромжилж бүүр зодож байв. Тэгсэн ч Добри ард олонд түгээх гэрэл, тус, ивээх нинжин сэтгэлээ зогсоогоогүй. Түүний хийсэн бүх сайхан үйлсийг хэн ч мэдэхгүй яагаад гэвэл өвөө нэг ч удаа энэ талаар ярьдаггүй. Гэхдээ хүмүүст зориулдаг түүний хамгийн том бэлэг бол бусдад өгдөг өгөөмөр сайхан сэтгэл зүрх, хүнлэг агуу хайр юм.

Хэлсэн үг[засварлах | кодоор засварлах]

„Не бива да лъжем, да крадем, да прелюбодействаме. Трябва да се обичаме един друг, както Бог ни обича.“

„Бид худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, эсвэл гэр бүлээсээ салж сарниж болохгүй. Бурхан биднийг яаж хайрладагтай адил, бид биесээ тэгж л хайрлах ёстой.“

Добри Добрев[1][3]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Добри Добрев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Почина Дядо Добри. vesti.bg, 13. Februar 2018, abgerufen am 13. Februar 2018.
  2. Slatko Schelew: Почина дядо Добри – живият светец, посветил се на човечността (dnes.bg, 2018 оны 2 сарын 13, болгар хэлээр)
  3. 3.0 3.1 Eleanor Goldberg: This 99-Year-Old Man Begs Every Day And Gives It All Away To Churches And Orphanages. The Huffington Post, 27. Februar 2014, abgerufen am 15. Februar 2018 (англиар)