Дүгэржавын Маам

Дүгэржавын Маам
Төрсөн: 1935
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум
Ажил үйл 3охиолч
Яс үндэс монгол
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үгийн зрхиол, түүхэн роман, орчуулга,
Шагнал БНМАУ-ын Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан

Орлой Мажигийн Дүгэржавын Маам 1935 оны 2-р сарын 26 хөхөгчин гахай жил Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Бүдүүн овооны Завсрын бууц хэмээх газар төрсөн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Маам зохиолч багадаа Цэрэндорж гэдэг нэртэй байжээ. Түүний аавыг Мажиг, ээжийг Должин, эгчийг Мишигдорж, ахыг Дүгэржав, дүүг Данжилаа гэдэг. Түүнийг 4 настай байхад аав Мажиг /гавж/ хэлмэгдэн буудуулж, түүнээс 10 жилийн дараа ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Аав нь хэлмэгдсэн учир Цэрэндорж хүү нэрээ сольж ах Дүгэржаваараа овоглох болсон байна.

Зохиолч Маамын анхны зохиол нь “Мөнгөн өвөл” шүлэг байлаа. Тэрээр 9 настайдаа Түвшинширээ сумын бага сургуульд элсэн орж улмаар Сүхбаатар аймгийн дунд сургуульд 8-р ангиа төгсчээ. 1951-1954 онд Багшийн техникумыг онц дүнтэй төгссөн тул 1954-1957 онд Багшийн дээд сургуульд шууд элсэн орж Орос хэлний багшийн мэргэжил эзэмшжээ.

1957-1958 онд Сүхбаатар аймгийн арван жилийн сургуульд Орос хэл, Уран зохиолын багшаар ажилласан бөгөөд 1959-1962 онд Ардыг Гэгээрлийн яамны хүүхдийн утга зохиолын газрын редактороор ажиллажээ. 1962-1968 онд Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуулийг “Олон улсын түүхч” мэргэжлээр төгссөн. Мөн тэрээр Гадаад явдлын яаманд референт, Каир дахь Монголын элчин сайдын яамны орчуулагч, атташе зэрэг алба хашиж байгаад шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд захирлын алба хашжээ. 1990 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн нарийн бичгийн дарга, даргаар ажиллаж байлаа.

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж шинэ Үндсэн хуулийг боловсруулах батлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

1983 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1996 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор шагнагджээ.

Алдаршуулсан нь[засварлах | кодоор засварлах]

1996 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын сургуулийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Орлой Мажигийн Дүгэржавын Маамын нэрэмжит болгосон.

Зохиолчийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • “Сүүлчийн захидал” найраглал 1959 он
  • “Хөгшин тэнүүлч” 1962 он
  • “Мандах зул” уянгын найраглал 1965 он
  • “Тэмээний дууль” 1970 он
  • “Тархинд хийсэн аян” 1972 он
  • “Маоизм, Маогийнхан” 1975 он
  • “Түмэн газрын замд” яруу найргийн ном 1976 он
  • “Өндөр Сүхээ” шилдэг өгүүллэг 1981 он
  • “Сарнай төрөх учир” 1969 он
  • “Цагийн салхи” 1991 он
  • Газар шороо” роман 1977, 1981, 1982, 1989 он
  • “Гишгэх газаргүй хөл” памфлет роман 1979 он
  • Хоёр хар буурын туурь” 1969 он
  • Мартах эрхгүй” кино 1980 он
  • Цөвүүн цагийн Богд” кино 1989 он
  • Мандухай сэцэн хатан” киноны редактор 1990 он
  • Мөнх тэнгэрийн хүчин дор” кино 1994 он

Эрдэм шинжилгээний бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • “Хятадын удирдагчдаас араб дорно дахинд явуулж буй бодлого” 1977 он
  • “Маогийн бодлогод хэлмэгдэж буй Төвд орон” 1975 он
  • “Араб дорно дахин, Бээжингийн бодлого” 1977 он
  • “Синайн дайн” 1972 он

Орчуулга[засварлах | кодоор засварлах]

  • А.С Пушкин “Руслан Людмила хоёр” 1965 он
  • Лермонтов “Банди”, “Шулам”