Jump to content

Дөрвөлсөн бөлбөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Nymphaeatetragona: Нэн ховор, үлдвэр ургамал. Үндэслэг иш шулуун, олон наст өвслөг усны ургамал. Навч зүрхэн хэлбэрийн суурьтай зууван юмуу өргөн өндгөрхүү хэлбэртэй. Цэцэг том, 4-5см хааяа 9см хүртэл голчтой, 10-12 дэлбийн хэлтэстэй, дохиураас эрс тусгаарлагдсан, 4 талт суурьтай. Үр боловсрох орны амсар 4-10 цацрагтай.

Хөвсгөлийн Дархадын хотгорын Цэцэгт нуур, Хангайн Идэр гол, Их нууруудын хотгор (Хар нуур, Хар ус нуур)-ын тойрогт тохиолдоно. Нуур, голын татуургат ургана.

Гол, горхи, нуурын урсац багасгах, ширгэх, намаг хатаж хуурайших, мал бэлчээрлүүлэх зэрэг шалтгаанаас устах аюулд орсон ургамал.