Дөрвөн Махранз
Харагдац
Дөрвөн Махранз буюу Махранзын дөрвөн хаан (ᠳᠦᠷᠪᠡᠨ ᠮᠠᠾᠠᠷᠠᠨᠽᠠангли. Four Heavenly Kings самгарди. चतुरमहाराज Caturmahārāja) нь Буддын шашинд дөрвөн зүгийг сахьдаг, догшин дүр бүхий бурхад юм.
Бурханы сүм хийдүүдэд дөрвөн Махранзыг сүмийн үүдэнд залдаг уламжлалтай. Буддын шашныг хамгаална хэмээн бурхан багшид ам тангараг өгсөн Дөрвөн их махранз сахиусыг сүм хийдэд залан тахиснаар саад тотгорыг арилгаж, шашны дайснаас хамгаалдаг байжээ. Махранз гэдэг нь “Махаража” хэмээх санскрит үг бөгөөд монголоор их хаан гэсэн утгатай.[1]

- Ёлхорсүрэн: Цагаан лагшин биетэй, ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч. Хуяг дуулга өмссөн баатар дүртэй, мутартаа пийпаа хөгжим барьсан байдаг бөгөөд өөрийн амнаас гарах хорт дууг бийбаа хөгжмөөр хаана гэсэн домогтой.[1]
- Пагжийбуу: Хөх лагшин биетэй, өмнө зүгийг сахин хамгаалагч, аварга биет чөтгөрүүдийг захирагч хаан юм. Хуяг дуулга өмсөн, илд далайн, уурлан хилэгнэсэн дүрээр залардаг. Мутартаа барьсан сэлмээр айлган, өөрийн хорт биенд амьтдыг үл хүргэнэ гэсэн домогтой.[1]
- Жамийсан: Улаан лагшин биетэй, баруун зүгийг сахин хамгаалагч, лус савдагийг захирагч хаан юм. Хуяг дуулга өмсөн, зүүн мутартаа могой, баруун мутартаа алтан суварга барьсан байдаг бөгөөд өөрийн нүдэнд байх хорыг өөр бусад амьтан харахаас өмнө алтан суваргаа дээш өргөн хаана гэсэн домогтой.[1]
- Намсрай: Алтан шаргал лагшин биетэй, хойд зүгийг сахин хамгаалагч, өвчин эмгэг авчрагч ягчис чөтгөрүүдийг захирагч хаан сахиус. Баруун мутартаа ялан дийлэхийн бэлгэдэл болсон хиур туг, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барин, амаа жимийсэн дүрээр залардаг. Түүний амьсгал нь хортой тул амаа ангайхгүй жимийдэг гэсэн домогтой.[1]