Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

1999 оноос хойш жил бүр Америк, Африк, Ази, Далайн орнуудын гэх Европ бус дөрвөн тивээс уран гулгагчид цуглаж эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан, хосын, мөсний бүжиг гэсэн дөрвөн шалгаруулалтаар медалийн төлөө тэмцэлддэг болсон нь Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн (англ. Four Continents Figure Skating Championships; орос. Чемпионат четырёх континентов по фигурному катанию) юм. Ажигласнаар Канад, Япон, АНУ, Хятад дөрвөн улсын тамирчид бүх медалийг хуваагаад авчихдаг. Гэхдээ Өмнө Солонгос, Узбек улсад зарим нэг медаль оногдсон тохиолдол байгаа.