Дөрвөн хүүгийн бүрэн бичиг

Дөрвөн хүүгийн бүрэн бичиг (四庫全書, Сику Цюаньшу) нь Чин улсын үед Тэнгэр тэтгэгч хааны захиалгаар бичсэн Хятадын нэвтэрхий толь юм. 1772 онд захиалгаар хийлгэж, 1782 онд дуусгасан "Дөрвөн хүүгийн бүрэн бичиг" нь Хятадын эзэнт гүрний түүхэн дэх хамгийн том номын цуглуулга бөгөөд 36,381 боть, 79,337 гар бичмэлийн ороомог, 2.3 сая хуудас, 997 сая орчим үгнээс бүрдэнэ. Бүрэн нэвтэрхий толь бичигт 10,680 гарчгийн тайлбартай каталог болон 3,593 гарчгийн эмхэтгэл багтсан болно. "Дөрвөн хүүгийн бүрэн бичиг" нь Хятадын хамгийн том нэвтэрхий толь байсан өмнөх Мин улсын 1403 оны Юнлэ Дадянь давсан байна. "Дөрвөн хүүгийн бүрэн бичиг"-ийн бүрэн хуулбарууд нь Бээжин дэх Хятадын Үндэсний номын сан, Тайбэй дэх Үндэсний ордны музей, Ланьжоу дахь Ганьсү номын сан, Ханжоу дахь Жэжян номын санд хадгалагддаг.