Дөчин дөрвөн хоёрын их цааз
Харагдац
Дөчин дөрвөн хоёрын их цааз (хал. ᡕᡄᡍᡄ
ᡔᠠᡎᠠᠰᡇᡕᡅᠨ
ᡋᡅᡒᡅᡎ, Ик Цааҗин Бичг[1]) 1640 оны 9-р сард Халх-Ойрадын Их Хуралдай Тарвагатайд баталсан түүхэн хууль.
Энэхүү цаазын бичгийг 1640 оны 9-р сард Халх, Ойрадын ноёдууд Их хуралдайн чуулганаар баталсан юм. Тухайн үед Ойрадын захиргаанд байсан Хиргис түмний зарим хэсэг болон Халхын захиргааны Барга Буриадын газар нутаг Хаант Оросын түрэмгийлэлд орж, говийн өмнөх Өвөр Монголын газар нутаг Манж Чин улсад дагаар орсон эгзэгтэй нөхцөлд нийт Монголын эв нэгдлээ сахиж, тусгаар тогтнолоо хамгаалах, шарын шашнаар дамжуулан оюун санааны нэгдмэл байдлыг хадгалах хууль зүйн үндсийг тавих зорилгын хүрээнд энэхүү цаазын бичгийг баталжээ.[2]
Их Цаазыг батласан ихэс ноёд[3]
[засварлах | кодоор засварлах]- халхыг төлөөлж Инзан ринбүүчи Майдар хутагт
- ойрадыг төлөөлж Акшоби ринбүүчи
- ойрадыг төлөөлж Амугашиди ринбүүчи
- Эрдэнэ Засагт хан Субадай
- Түшээт хан Гомбодорж
- дөрвөдийн Убаши Далай ноён буюу Далай тайш
- халхын Далай хунтайж Бадмадаш
- халхын Шинарагсад хун ноён
- торгуудын Цэцэн ноён
- торгуудын Дайчин хунтайж
- торгуудын Элдэн ноён
- халхын Ангахай Мэргэн ноён
- халхын Эрдэнэ хунтайж (Сэцэн хан Шолойн 6-р хүү)
- ойрадын Дайбун хунтайж
- дөрвөдийн Тэнгэри тойн (Дөрвөдийн Далай тайшийн хүү)
- ойрадын Аюуш хатанбаатар
- чоросын Эрдэнэбаатар хунтайж
- чоросын Хөндлөн убаши
- хошуудын Гүүш номун хан
- торгуудын Хо Өрлөг
- торгуудын Шүхүр дайчин
- торгуудын Элдэн (торгуудын Хо Өрлөгийн хүү)
- дөрвөдийн Дайчин хошууч (Дөрвөдийн Далай тайшийн хүү)
- хошуудын Очирт тайж
- чоросын Мэргэн дайчин (Эрдэнэбаатар хунтайжийн ах)
- хошуудын Чөхүр
- ойрадын Цэцэн тайж
- ойрадын Мэдэчи тайш
- дөрвөдийн Буу элдэн (Дөрвөдийн Далай тайшийн ах)
- торгуудын Мэргэн ноён
- ойрадын Дамарин
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "«Ик Цааҗин Бичг» и буддийские культурные традиции калмыков". cyberleninka.ru. Эх хувилбараас архивласан: 2021-08-01. Татаж авсан: 2021-08-01.
{{cite web}}: Unknown parameter|deadlink=ignored (|url-status=suggested) (help) - ↑ "Шагайтай худ цаазтай Шагайгүй худ цаазгүй". Эх хувилбараас архивласан: 2022-10-16. Татаж авсан: 2022-10-16.
- ↑ "ДОКУМЕНТЫ->МОНГОЛИЯ->ВЕЛИКОЕ УЛОЖЕНИЕ (1640)->ТЕКСТ". www.vostlit.info. Татаж авсан: 2025-02-22.