Д.Гэрэл
Овог нэр: Дондовдоржийн Гэрэл
Боловсрол: МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хуульч
2013-2014 он Фулбрайтын тэтгэлэгт АНУ-ын топ сургуулиудын нэг Нотр Дамын хуулийн сургуулийн магистр
Ажил мэргэжил: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны ерөнхийлөгч, Ази, Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны гүйцэтгэх хороо, Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд бүсийн дарга, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн
Олонд танигдсан үйл: Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэд цэцэрлэг байгуулж, ганцхан ангитай байсан МСҮТ-ийг долоон ангитай болгон, ердийн сургуульд сурах боломжгүй байсан харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ч жирийн сургуульд суралцах боломжоор хангахад хамгийн их нөлөө үзүүлж чадсан хүний эрхийн төлөөх тэмцэгч.
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Соёлын тухай, Зохиогчийн эрхийн тухай хууль болон Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараагүй иргэдийн дуу хоолойг хүргэсан. Мөн хуулинд орсон брайль үсгийн тухай заалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хараат бус, бие даан амьдрах нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой заалтуудыг шинээр оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрх бүрийн төлөө тэмцэж чадсан.