Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал- 1966 оноос хойш хоёр жил тутам олгогдож ирсэн яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгчдэд олгодог нэр хүндтэй шагнал юм.
Монголын уран зохиолын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгчдэд болон Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог уламжлалтай юм.
Сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн шагналтныг шалгаруулах ажлын хэсэг байгуулсан.
2025 онд 86 дахь удаагийн шагнал гардуулж, дараах уран бүтээлчид шалгарлаа:
- Яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир -“Оддын ай” яруу найргийн бүтээлээр;
- Зохиолч Чойбалсангийн Наранцэцэг - “Тунгалаг өнгө” хүүхдэд зориулсан бүтээлээр;
- Япон Улсын эрдэмтэн Казүюки Окада - Д.Нацагдоржийн судлал, шинжлэлийн “Алтан хараацай” бүтээлээр тус тус шалгарлаа.