Д витамин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Витамин Д нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч бий болдог. Настай хүмүүс, дан ногоо хэрэглэгч буюу цагаан хоолтон нь өвлийн цагт витамин Д-ийн дутагдалд өртөх нь элбэг. Витамин Д-г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Хүүхдийн сульдаа өвчин (Рахит) нь уг витамины дутагдлаас шууд шалтгаалдаг.

Хэдий ясны бат бөх байдлын тухайд кальцийн хэрэглээг тодотгодог боловч кальцийн шимэгдэлтэнд оролцдог D витаминыг мартаж хэрхэвч болохгүй. D витамин хэрэглэснээр ясны сийрэгжилтээс үүдэлтэй гэмтлүүдийн эрсдэл буурна. Мөн зохистой хэмжээний D витамин нь зүрхний өвчин болон олон төрлийн хорт хавдруудын эрсдлийг ч бууруулдаг. Хэвийн үед хүн нарны гэрлээс шаардлагатай D витаминаа нийлэгжүүлэн авдаг. Гэхдээ нас ахих тусам арьсны нарнаас D витамин шингээж авах чадвар тодорхой хэмжээгээр буурдаг. Өдөрт хүний биед шаардагдах витамин Д-н тун: Өдөрт 800 IU хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг. 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай. Эх үүсвэр: Витамин Д нь нарны хэт ягаан туяа, амьтны гаралтай түүхий эд, загасны тос, сардина загас, мөөг, өндөг, сүү, амуу, буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагддаг.