Еврей хэл
Еврей | |
---|---|
עִבְרִית, Ivrit | |
Өөрийн нэр | жишиг Израилын: [(ʔ)ivˈʁit] - [(ʔ)ivˈɾit], жишиг Израилын (Сэфаради): [ʕivˈɾit], Иракийн: [ʕibˈriːθ], Йемений: [ʕivˈriːθ], Ашкенази: [ˈivʀis] |
Тархалт | Израил Дэлхий нийтийн (сүмийн ёслолын хэлээр Еврейн шашин учраас), Баруун эрэг бөгөөд Газын зурвасд[1] |
Төрөлх хэлтний тоо | Нийт ярилцагч < 10,000,000 Израил Эх хэл 5,300,000 (2009);[2] Хоёрдогч хэл 2,000,000 - 2,200,000 (2009) Америкийн Нэгдсэн Улс Гэр бүлийн хэл 200,000 (бараг) Америкийн Нэгдсэн Улсад Еврей хэлийг гэрд ярилцан 1 1United States Census 2000 PHC-T-37. Ability to Speak English by Language Spoken at Home: 2000. Table 1a.PDF (11.8 KB) |
Хэлний ангилал | |
Бичиг үсэг | Еврейн цагаан толгой |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Израил |
Тохируулагч байгууллага | Еврей хэлний хүрээлэн האקדמיה ללשון העברית ([HaAkademia LaLashon Ha‘Ivrit] Error: {{Lang}}: text has italic markup (help)) |
Томьёолбор | |
ISO 639-1 | he |
ISO 639-2 | heb |
ISO 639-3 | Either heb – Одоо үеийн еврей hbo – Эртний еврей |
Еврей хэл нь Aфро-Ази хэлний язгуур, баруун хойд Семитик хэлний бүлэг, Канаан хэлнүүдийн нэг юм. Еврей: עִבְרִית (Иврит)-ээр 8 сая орчим хүн ярилцдаг. Израйль улсын албан ёсны хэл юм. Уг хэлээр маш олон зуун жилийн өмнө эртний Израилд яригддаг байсан ба Библи дээр ч мөн тэмдэглэгдсэн байдаг. Хожим нь Иуда (Израйльчууд) Вавилоны Эзэнт Гүрэнд эзлэгдэн, цөллөгт явсны дараагаас Арамей хэлийг хэрэглэж эхэлсэн. Өдрөөс өдөрт Еврейгээр ярих хүний тоо багасаар байсан боловч Иудейн шашинд шашны ном зэрэгт суралцах зорилгоор ойр зуур хэрэглэж байв. Үндсэндээ бараг мөхсөн гэж хэлж болох ч 20-р зуунд олон еврейчүүд Еврей хэлээ нийтийн хэрэглээнд дахин хэрэглэхээр оролдож эхэлсэн. Эрдэмтэн, хэл судлаачдын цөхрөлтгүй оролдлогын үр дүнд Еврей хэлийг нийтийн хэрэглээнд дахин тавьж чадсан юм. Үүний дараахан хэлний шинэ статустай Израил улс 1948 онд байгуулагдсан. Олон хүмүүс Израйльд нүүн ирж амьдарч, еврей хэлийг идэвхтэй сурч, бүх нийтээрээ еврей хэлээрээ харилцдаг болжээ.
Еврей хэл нь Араб хэлтэй их ойролцоо бөгөөд Еврей хэлний зарим үгс Араб хэлнээс орж ирсэн байдаг. Израйльд олон үгсийг Англи, Франц, Герман болон Орос хэлнээс еврей уруу орчуулсан. Хуучин Гэрээн дэх олон үгс Еврей хэлэнд маш их агуулгыг нэмж өгсөн юм. Еврей хэлний эх бичгүүдийг Библийн эх бичгүүд болох Тора, Танах, Самари Пентатуах зэргээс авдаг.
Еврей цагаан толгой нь 22 үсгээс бүрдэнэ. Еврей бичгийг зүүнээс баруун тийш нь уншдаг.
Израил, Америкийн Нэгдсэн Улс хоёр улсад албан ёсны хэлний статустай байгаад Австрали, Канад, Герман, Палестин, Панама бac Англид хоёрдогч хэлний статустай байдаг.[3]