Европ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Европ
Europe orthographic Caucasus Urals boundary (with borders).svg
Нутаг дэвсгэр 10.180.000 км²
Хүн ам ≈ 742 сая (2015 оны дундуур)[1]
Нягтшил 75 хүн/км²
Улс орон ≈ 50
Цагийн бүс UTC±0 (Исланд - UTC+5 (ОХУ)

Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ.

Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж.

Европ нь, ялангуяа Эртний Грек нь Өрнөдийн соёл төрөн дэлгэрсэн газар хэмээгддэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна. Одоогийн Европ, Евроази тив гэсэн утгатай газарзүйн нэрийг анх хэрэглэсэн хүн нь "Түүхийн Эцэг" хэмээгддэг Геродот билээ.

Улсуудын жагсаалт[засварлах | edit source]

Европ
Европ, 1000.

Европын бүсчлэл[засварлах | edit source]

Европын улсууд
Европын бүсчлэл НҮБ-н тодорхойлсноор: хөх: Умард Европ, ягаан: Зүүн Европ, ногоон: Өмнөд Европ, бүдэг ягаан: Баруун Европ[2]
World Factbook номон дахь Европын бүсчлэл
Европын холбоо ба ЕХ-д гишүүнээр элсэх гэж буй орнууд
ЕХ, НАТО-н гишүүн ба гишүүн бус орнууд
Европын бүсчлэл - соёл, түүхэн тодорхойлолтын дагуу[3][4]

Мөн үзэх[засварлах | edit source]

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Datenreport 2015 (Memento des Originals vom 2. Oktober 2015 im Internet Archive) i Info: Der Archivlink wurde automatisch eingesetzt und noch nicht geprüft. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis. der Deutschen Stiftung Weltbevölkerung (PDF; 1,8 MB)
  2. Composition of macro geographical (continental) regions, geographical sub-regions, and selected economic and other groupings. United Nations Statistics Department. 3 May 2011-д хандсан.
  3. Jordan Europa Regional
  4. http://www.gla.ac.uk/0t4/crcees/files/summerschool/readings/school10/reading_list/Sinnhuber.pdf