Европын парламент

Европын парламентын чуулганы танхим. Стасбург.

Европын парламент (товч. ЕП, англи. European Parliament) - Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын иргэд шууд сонгож бүрдүүлдэг хууль тогтоох байгууллага. Европын парламент, Европын Холбооны Зөвлөл хоёр нь нийлээд Европын Холбооны 2 танхимт хууль тогтоох засаглалыг төлөөлдөг бөгөөд дэлхийн нөлөө бүхий парламент гэж тооцогддог байна. ЕП бол Европын Холбооны 7 институцын нэг нь юм. Европын Парламентын төв байр нь Францын Страсбург хотод байрладаг бөгөөд парламентын захиргааны алба нь Люксембург хотод байдаг байна. Чуулганы нэгдсэн хуралдаанууд Страсбург болон Бельгийн Брюссель хотод болдог бол парламентын Байнгын Хорооны хуралдаанууд гол төлөв Брюссельд болдог ажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1952 оны 9-р сарын 10-нд анх хуралдахдаа парламент бусад байгууллагуудын нэгэн адил өнөөгийн байдалд хүрч төлөвшөөгүй байжээ.

Европын парламентын лого буюу таних тэмдэг

Европын парламент 1957 онд "Европын хамтын нийгэмлэгийн Ассамблей" нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Анхнаасаа ЕП-ын гишүүдийг нь Европын Холбооны гишүүн орнуудын парламентуудаас томилдог байгаад сүүлд 1979 оноос иргэд сонгодог болжээ.

Сонгууль[засварлах | кодоор засварлах]

Сонгууль 5 жил тутам нэг удаа явуулдаг байна. Сүүлийн сонгууль 2019 онд болсон.

Европарламентын гишүүд нийт европын намын нэгтгэлүүдийг төлөөлсөн улс төрийн фракцууд буюу бүлгүүдэд хуваагддаг байна. Эдгээрийн хамгийн том гэгдэх таван бүлэг бол Европын Ардын Намын бүлэг ( European People's Party Group -EPP), Социалист ба Ардчилсан намуудын дэвшилтэт Холбоо (Progressive Alliance of Socialists and Democrats-S&D), Европын шинэчлэл (Renew Europe, өмнө нь ALDE), Ногоонууд/Европын чөлөөт Холбоо (Greens/European Free Alliance, /EFA) болон Чиг баримтлал ба Ардчилал ( Identity and Democracy -ID) юм.

Европын парламентын даргыг 2,5 жилийн хугацаатай өөрсдөө бие дааж сонгодог.

Европын Парламентын гишүүд он жилээр буюу гишүүн улс орноор[засварлах | кодоор засварлах]

1952 1957 1973 1979 1981 1986 1994 1995 2004 2004 2007 2008 2009 2014 2019.07 сар 2020. 02 сар
Герман 18 36 36 81 81 81 99 99 99 99 99 99 99 96 96 96 (13.62%)
Франц 18 36 36 81 81 81 87 87 87 78 78 72 72 74 74 79 (11.21%)
Итали 18 36 36 81 81 81 87 87 87 78 78 72 72 73 73 76 (10.78%)
Бельги 10 14 14 24 24 24 25 25 25 24 24 22 22 22 21 21 (2.98%)
Нидерланд 10 14 14 25 25 25 31 31 31 27 27 25 25 26 26 29 (4.11%)
Люксембург 4 6 6 6 6 6 6 6 6 6 6 6 6 6 6 6 (0.85%)
Их Британи 36 81 81 81 87 87 87 78 78 72 72 73 73 -/-
Дани 10 16 16 16 16 16 16 14 14 13 13 13 13 14 (1.99%)
Ирланд 10 15 15 15 15 15 15 13 13 12 12 12 11 13 (1.84%)
Грек 24 24 25 25 25 24 24 22 22 22 21 21 (2.98%)
Испани 60 64 64 64 54 54 50 50 54 54 59 (8.37%)
Португал 24 25 25 25 24 24 22 22 22 21 21 (2.98%)
Швед 22 22 19 19 18 18 20 20 21 (2.98%)
Австри 21 21 18 18 17 17 19 18 19 (2.70%)
Финланд 16 16 14 14 13 13 13 13 14 (1.99%)
Польш 54 54 54 50 50 51 51 52 (7.38%)
Чех 24 24 24 20 22 22 21 21 (2.98%)
Унгар 24 24 24 20 22 22 21 21 (2.98%)
Словак 14 14 14 13 13 13 13 14 (1.99%)
Литва 13 13 13 13 12 11 11 11 (1.56%)
Латви 9 9 9 8 8 9 8 8 (1.13%)
Словени 7 7 7 7 7 8 8 8 (1.13%)
Кипр 6 6 6 6 6 6 6 6 (0.85%)
Эстони 6 6 6 6 6 6 6 7 (0.99%)
Мальта 5 5 5 5 5 6 6 6 (0.85%)
Румын 35 33 33 33 32 33 (4.68%)
Болгар 18 17 17 18 17 17 (2.41%)
Хорват 13 11 12 (1.70%)
Нийт 78 142 198 410 434 518 567 626 788 732 785 732 736 751 751 705

Европын парламентын төсөв[засварлах | кодоор засварлах]

Европын парламентын цахим хуудсанд мэдээлснээр 2021 оны парламентын жилийн төсөв 2.064 тэрбум евро байсан нь ЕХ-ны нийт төсвийн 1.2%-тай тэнцэж байна. Зардлын үндсэн ангилал нь:

-45% - ажилтнууд (ажилтануудын цалин хөлс, гэрээт төлөөлөгч нар, хэл орчуулгын үйлчилгээ)

-22% - үйл ажиллагааны зардал (барилга, мэдээллийн технологи, удирдлага)

-26% - улс төрийн үйл ажиллагаа (улс төрийн бүлэг, нам, сангийн гишүүд, үйл ажиллагаа)

-6% - харилцаа холбоо