Европын Холбоо
Болгар: | Европейски съюз |
---|---|
Хорват: | Europska unija |
Чех: | Evropská unie |
Дани: | Den Europæiske Union |
Нидерланд: | Europese Unie |
Эстони: | Euroopa Liit |
Фин: | Euroopan unioni |
Франц: | Union européenne |
Герман: | Europäische Union |
Грек: | Ευρωπαϊκή Ένωση |
Унгар: | Európai Unió |
Ирланд: | An tAontas Eorpach |
Итали хэл: | Unione europea |
Латви: | Eiropas Savienība |
Литва: | Europos Sąjunga |
Мальт: | Unjoni Ewropea |
Польш: | Unia Europejska |
Португал: | União Europeia |
Румын: | Uniunea Europeană |
Словак: | Európska únia |
Словени: | Evropska unija |
Испани: | Unión Europea |
Швед: | Europeiska unionen |


Гишүүн орнууд
Парисын хэлэлцээр (1951.04.18)
Ромын хэлэлцээр (1957.03.25)
Маастрихтын хэлэлцээр (1992.02.07)
Европын Холбоо (EХ) бол одоогоор Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1992 оны "Маастрихт"-ын Гэрээгээр тохиролцож Европын Холбоо (ЕХ)хэмээх одоогийн нэрээ авч 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ.
Европын Холбоо нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕХ-ний иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.
Европын Холбоонд дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.
Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугаригласан 12 алтан шар одноос бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 холбоотныг илэрхийлнэ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.
Гишүүн орнууд[засварлах | edit source]
Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнууд: Австри, Бельги, Болгар, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтдаг
Гол үйл явдлууд[засварлах | edit source]
- 1951 — Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг бий болсон Парисын Гэрээ байгуулсан.
- 1957 — Европын эдийн засгийн нийгэмлэг /ЕЭСН/ болон Евратом байгуулсан Ромын Гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1973 — Европын эдийн засгийн нийгэмлэг анхны өргөжилт. ( Дани, Ирланд, Их Британи нэгдэж орсон).
- 1978 — Европын валютын систем бий болсон.
- 1979 — Европын Парламентын анхны бүх европын сонгууль болсон.
- 1981 — Грек Улс нэгдэж орсон.
- 1985 — Шенгений Хэлэлцээр байгуулсан.
- 1986 — Испани, Португали нэгдэж орсон.
- 1986 — Европын нэгдсэн гэрээ- Европын Холбоо байгуулах анхны эрх зүйн баримт бигчүүд гарсан.
- 1992 — Маастрихтын Гэрээ байгуулж Европын эдийн засгийн нийгэмлэгийн үндсэн дээр Европын Холбоо байгуулсан.
- 1995 — Австри, Финлянд, Швед нэгдэн орсон.
- 1999 — Европын нэгдсэн валют буй болсон бөгөөд -"Евро" -г 2002 оноос эргэлтэнд оруулсан.
- 2004 — Чех, Унгар, Польш, Словак, Словени, Эстони, Латви, Литв, Кипр, Мальта зэрэг орнууд нэгдэн орсон.
- 2007 — Лиссабон хотод Өөрчлөн шинэчлэх тухай Гэрээнд гарын үсэг зурсан.
- 2007 — Болгар, Румын нэгдэж орсон.
- 2013 — Хорват Улс нэгдэж орсон.
- 2020 — Их Британи Холбооноос гарсан.
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Европын Холбоо – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- EUROPA – Албан ёсны нэгдсэн цахим сүлжээ
- Европын холбооны байгууллагууд
- Хороо
- Зөвлөл
- Шүүх
- Парламент
- Агентлагууд
- EUR-Lex – Европын холбооны хуулиуд