Jump to content

Египет судлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Египет судлал (герман. Ägyptologie, англи. Egyptology, франц. Égyptologie; араб. علوم المصريات‎ ‘Улю́м аль-масрия́т — «Египетийн тухай шинжлэх ухаан»), — Дорно дахины судлалын нэг салбар болох Эртний Египетийг судалдаг цогц салбар бөгөөд үүнийг археологийн нэг салбар гэж мөн үзэж болно. Судалгааны он дараалал нь МЭӨ 6-р зууны сүүлээс МЭ 1-р зууны дунд үе хүртэлх үе буюу Түүхийн өмнөх үеийн төгсгөл (Египетийн угсаа залгамжлалын өмнөх үе), эртний ертөнц (Эртний Египетийн үе, Эллинист үе, Ромын үе) болон Дундад зууны эхэн үе (Византийн Египет)-ийг хамардаг.

Египет судлалын сэдэв нь Эртний Египетийн түүх, соёл, шашин шүтлэг, урлаг, хэл, бичвэр, уран зохиол, археологийн дурсгалт газрууд, өдөр тутмын амьдрал болон бусад олон тал юм.

Египет судлалын томоохон төвүүд Лондон, Оксфорд, Парис, Вена, Лейден, Ром, Москва, Санкт-Петербург, Нью-Йорк, Бостон зэрэг хотуудад байдаг.

Жан-Франсуа Шампольоныг Египет судлалыг үндэслэгч гэж үздэг. Мөн Хоуард Картер, Ян Ассман, Карл Лепсиус, Огюст Мариетт, Генрих Бругш, Алан Гардинер, Адольф Эрман, Ипполито Розеллини, Георг Эберс зэрэг эрдэмтэд египет судлалд хувь нэмрээ оруулсан.

Египет судлалын тухай мэрэгшсэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүд:

  • Aegyptus. Rivista italiana di egittologia e di papirologia (Милан)
  • Ägypten und Levante. Zeitschrift für ägyptische Archäologie und deren Nachbargebiete (Вена)
  • Annales du Service des Antiquités de l'Égypte (Каир)
  • Bulletin of the Egyptological Seminar (Нью-Йорк)
  • Bulletin de la Société d'Égyptologie de Genève (Женев)
  • Bulletin de la Société française d'Égyptologie (Парис)
  • Bulletin de l’Institut Français d’Archéologie Orientale (Каир)
  • Chronique d'Égypte (Брюссель)
  • Discussions in Egyptology (Оксфорд)
  • Göttinger Miszellen. Beiträge zur ägyptologischen Diskussion (Гёттинген)
  • Imago Aegypti (Гёттинген)
  • Journal of the American Research Center in Egypt (Бостон)
  • Journal of Egyptian Archaeology (Бирмингем)
  • Journal of Egyptian History (Лейден)
  • The Journal of the Society for the Study of Egyptian Antiquities (Торонто)
  • Kêmi. Revue de philologie et d’archéologie égyptiennes et coptes (Париж, издание прекращено)
  • Lingua Aegyptia (Гёттинген)
  • Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Kairo (Каир/Берлин)
  • Revue d'égyptologie (Лёвен)
  • Sphinx. Revue critique embrassant le domaine entier de égyptologie (Уппсала)
  • Studien zur altägyptischen Kultur (Хамбург)
  • Studi di Egittologia e di Papirologia (Пиза)
  • Zeitschrift für ägyptische Sprache and Altertumskunde (Берлин)