Ежи Штур

Ежи Оскар Штур (польш. Jerzy Oskar Stuhr; 1947 оны 4-р сарын 18-нд Краков хотод төрж, 2024 оны 7-р сарын 9-нд Краковт нас барсан) — Польшийн эмгэнэлт болон хошин шогийн тайз, дэлгэцийн жүжигчин, зохиолч, найруулагч, киноны дуу оруулагч болон сурган хүмүүжүүлэгч. Театр судлалын профессор.
Тэрээр Краков дахь Улсын жүжигчний дээд сургуулийг төгссөн бөгөөд Юлиуш Махульскигийн хошин шогийн инээдмийн кинонуудад тоглосноороо алдартай.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ежи Штур 1947 оны 4-р сарын 18-нд Польш улсын Краков хотод төрсөн. Түүний эцэг Тадэуш Штур, эх Мариа Хоронжи юм. Тэрээр 1970 онд Краков дахь Ягеллоны Их сургуулийн польш судлалын анги дүүргээд 1972 онд Краков хотын Улсын театрын дээд сургуулийг төгссөн байна. Үнээс хойш 1991 он хүртэл Краков хотын "Хуучин театр"-т ажилласан. Штур театр, кинонд бүтээсэн дүрүүдээрээ нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. 1980-аад онд Италид тоглож, 1982 онд итали хэлийг маш сайн мэддэг, орчуулгын чанараараа Италид гадаадын жүжигчний бүтээлийг шүүмжлэгчдийн шагнал хүртжээ. Тэрээр Краков дахь Улсын театрын дээд сургуульд багшилж, 1990-1996 болон 2002-2008 онуудад ректороор ажилласан байна.
Тэрээр Анжэй Вайда, Анжей Жулавски, Кшиштоф Занусси, Кшиштоф Киешловски, Юлиуш Махульски, Агнешка Холланд нарын кинонд тоглосон.
Тэрээр 2024 оны 7-р сарын 9-нд 77 насандаа Краков хотод хүнд өвчний улмаас нас барсан.